Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж өндөрлөлөө.
-63.5 кг жинд манай улсын тамирчин, ОУХМ Б.Чинзориг алтан медалийн төлөө Узбекистаны тамирчин Руслан Абдулаевтай өнөөдөр тулалдсан юм.
Тэрбээр аваргын төлөөх тулаанд эзэн орны тамирчинд ялагдсанаар ДАШТ-ийг мөнгөн медальтайгаар өндөрлүүллээ.
Ташкентийн рингэнд Австралийн Маклери, Камеруны Мохамед Оумароу, Конгогийн Мбайя Мулумбаг 5:0-ээр, Кубын Ласаро Альварес Эстрада, Тажикистаны Баходур Усмоновыг 4:1-ээр тус тус ялж финалд шалгарсан. Алтан медалийн төлөөх тулаанд 2022 оны Азийн аварга, эзэн орны 21 настай боксчин Руслан Абдуллаевт 0:5-аар ялагдсан.
Ингэснээр Б.Чинзориг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын зургаа дахь боксчин боллоо. Өмнө нь Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Л.Алтанцэцэг нар дэлхийд үзүүрлэж байсан гэдгийг Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлэв.
Нийт 5.2 сая ам.долларын шагналын сантай энэ удаагийн тэмцээнд 107 орны 538 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн арван тамирчин хүч үзсэн. Үүнээс 67 кг-ын жинд Б.Мишээлт хүрэл медаль, 63.5 кг-ын жинд Б.Чинзориг мөнгөн медаль хүртэв.
Энэ удаагийн дэлхийн аваргын алтан медалийг 200 мянган ам.доллар, мөнгөн медалийг 100 мянган ам.доллар, хүрэл медалийг 50 мянган ам.доллар тус тус дагалдана.
Багийн дүнгээр Узбекистан таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа тэргүүлсэн бол тэдний араас Казахстан, Орос, Куба, Франц удаалж, Монгол долдугаар байрт шалгарчээ. Монголын боксын эрэгтэй тамирчид ийнхүү ДАШТ-ээс 13 медаль хүртлээ. Ганц алтан медалийг нь 2009 онд П.Сэрдамба хүртэж байсан бол сүүлийн мөнгөн медалийг нь 2009 онд Н.Төгсцогт, сүүлийн хүрэл медалийг нь 2019 онд Э.Цэндбаатар тус тус хүртээд байсан юм.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ