УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар мэдээлэл хийлээ. Э.Бат-Амгалан гишүүн "Засгийн газраас Шүүх шинжилгээний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр Ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж, 7-8 сарын хугацаанд иргэдээр хэлэлцүүлж, УИХ-аар батлуулсан. Шүүх шинжилгээний тухай хуулийг нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Зорилго нь хэрэг маргааныг үнэн бодитоор, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэхэд оршино гэлээ.
Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос зарим нэг асуултад хариулт авлаа.
-Шүүх шинжилгээний тухай хуульд талийгаачийн ар гэрээс авдаг хэд хэдэн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болсон гэсэн. Энэ талын мэдээлэл өгөөч?
-Амь насаа алдсан иргэдийн ар гэрээс цогцост шинжилгээ хийхэд төлбөр авдаг байсныг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлдэг тогтолцоонд шилжүүлж байгаа. Шүүх шинжилгээний амбулаторийн зардлыг мөн дээрх сангаас гаргана. Гэмт хэргүүд шийдэгдэхгүй байгаа гол шалтгаан нь хохирлын үнэлгээг тогтоох зардлыг мөрдөн шалгах байгууллагад тусгаж өгдөггүйтэй холбоотой. Яамнаас үнэлгээний эрх авсан байгууллагуудаар хийлгэе гэхээр хохирлыг үнэлгээний 5-10 хувийг нэхдэг. Энэ нь хэдэн арван тэрбум болдог. Тиймээс сангаас төлүүлэхээр болж байна.
-Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулах тусгай нэгжийг Шүүх шинжилгээний байгууллагад байгуулсан гэлээ?
-Шүүх шинжилгээний байгууллагад тусдаа нэгж гаргаад, экологийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн ял завшдаг байдлыг таслан зогсоож, буруутай этгээдээр байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлдөг болсон гэлээ.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо