Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Герман улсад айлчлах үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Украин улс Оросын нутаг дэвсгэр рүү довтлохгүй" гэж мэдэгджээ.
Зеленський "Бид Оросын нутаг дэвсгэр рүү довтлохгүй. Бидэнд үүнийг хийх цаг хугацаа, хүч чадал, нэмэлт зэвсэг ч байхгүй. Бид хууль бусаар булаан авсан бүх газар нутгуудаа эргүүлэн авахын тулд сөрөг довтолгоонд бэлтгэж байна" гэжээ.
Дээрх мэдэгдэл нь олон нийтэд задарсан Пентагоны нууц баримт бичгүүдтэй холбоотой бөгөөд тус баримтуудад Украины Ерөнхийлөгч ОХУ-ын хил орчмын нутаг дэвсгэр рүү довтлох, ОХУ-аас Унгар руу чиглэсэн "Дружба" газрын тосны хоолойг дэлбэлэх төлөвлөгөөтэй байсан гэх мэт эрсдэлтэй үйлдлүүдийг албан тушаалтнуудтайгаа хэлэлцсэн талаар Вашингтон Пост мэдээлсэн байна. Гэвч Пентагон дахь эх сурвалжууд уг баримт бичгийн үнэн зөв эсэхийг албан ёсоор батлаагүй байна.
Зеленськийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк ням гарагт украин, англи хэлээр хоёр жиргээ бичжээ. “Газар нутгаа хамгаалах төрөл бүрийн арга замуудын талаарх Украины удирдлагуудын хэлэлцүүлгийн талаар сэтгүүлчийн судалгаа юу нотолж эсвэл өөрчлөх вэ? Юу ч биш... Би та бүхэнд сануулъя.
1. #Орос дайн эхлүүлсэн;
2.#Украин өөрийгөө хамгаалахын тулд ямар ч арга хэрэглэж болно;
3. Дэлхий өөрчлөгдсөн. Оросоос хэн ч айхаа больсон" гэжээ.
Эх сурвалж: BBC
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ