surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ихэнх нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна

Ихэнх нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна

2023 оны тавдугаар сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

18, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүснэ 

Хур тунадас: 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр, 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 16-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +6...+11 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 15, 18, 19, 20-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: 15, 18-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 4-9 метр байна.

Агаарын температур: 17, 18-нд дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3...+2 градус, бусад хэсгээр +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад хугацаанд сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-6 градус хүйтэн, бусад хэсгээр -3...+2 градус, өдөртөө +5...+10 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1