ДАЙНЫ ТУХАЙ НЭГЭН СОНИРХОЛТОЙ ТААМАГЛАЛ
ОХУ энэ дайнд олон мянган хүн хүч, зэвсэг техникээ алдсан. Тэд сүүлийн үед хэдий хэмжээний алдагдал хүлээсэн, одоо ямар хэмжээний үлдэгдэлтэй байгааг АНУ-ын армийн Европ дахь командлагч генерал Кристофер Каволи мэдээлжээ. Конгрессын зэвсэгт хүчний хороонд түүний мэдээлснээр ОХУ-ын Агаарын хүчин 80 онгоцоо, Тэнгисийн хүчин нэг хөлөгөө алдсан аж. Одоо тэдэнд 1000 байлдааны онгоц байгаа гэв.
Оросын армийн нууц бичиг баримтууд задарсан хэрэг гарсан. Энэ бичиг баримтаас харахад Оросын 544 батальоны 527 нь Украины эсрэг дайнд оролцсон аж. Тэр дундаа 474 нь яг Украинд байрлаж байна.
Мөн 35-43 мянга орчим орос цэрэг амь үрэгдсэн гэх тооцоолол байна. Энэ цэргүүд бараг бүгдээрээ Бахмутын тулаанд амь үрэгдсэн. Украины армийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр ОХУ бараг бүх цэргээ Бахмутад төвлөрүүлжээ. Орос цэргүүдийг нядалгаанд илгээж буй хурганууд адил Бахмут руу явуулж байгааг АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны генерал Марк Милли гуравдугаар сард хэлж байсан. "Сүүлийн 20 гаруй хоног оросууд Бахмутад огт ахиц гаргасангүй. Тэгэхээр тэнд нядалгааны фестиваль болж байна гэсэн үг" гэж тэр хэлжээ.
Дээрх цэргийн нууц баримт бичигт Украины армийн хэд хэдэн сул талыг нарийвчлан дурдсан байжээ. Мөн мөргөлдөөн эцсийн дүндээ мухардмал байдалд хүрнэ гэж таамагласан байв. Оросын тал асар их алдагдал хүлээсэн ч удахгүй агаарын хүчний давуу талаа үзүүлнэ гэжээ. Тодруулбал, Украины дунд тусгалын агаарын довтолгооноос хамгаалах системийг тавдугаар сарын 23 гэхэд үнэмлэхүй хэмжээгээр цөөлнө гэсэн байна. Мөн Атлантын далай орчимд Орос улс сүүлийн жилүүдэд байгаагүйгээрээ идэвхжиж, эргүүлүүд нь тун өндөр түвшинд ажиллаж байгааг Кристофер Каволи хэлэв.
ДАЙНЫ ШИНЭ ТӨРӨЛ ГАРЧ ИРСНИЙГ ХЯТАДЫН ГЕНЕРАЛ ОНЦЛОВ
Украин дахь дайнаас үүдэлтэйгээр улс төр, санхүү, технологи, кибер, танин мэдэхүй зэрэг олон салбарын эрлийз шинэ төрлийн дайн гарч ирснийг Хятадын Ардын чөлөөлөх армийн командлагч, генерал Ван Хайжиан хэлэв. Тиймээс үүнээс сургамж авч, хиймэл оюун ухаан зэрэг шинэлэг зүйлсийг ердийн дайны тактиктай нэгтгэхийг уриалжээ.
Хятад улсад Covid-19-ийн халдварын дэгдэлтээс шалтгаалаад эдийн засаг удааширсан боловч аюулгүй байдлын сорилтод бэлэн байх хүчин чармайлт нь хүчтэй хэвээр байна. Тодруулбал, тус улсын батлан хамгаалахын зардал 2023 онд найм дахь жилдээ өсөх төлөвтэй байна. Хятадын цэргийн сургуулилалтын цар хүрээг зөвхөн барууны орнуудаар зогсохгүй Хятадын хөршүүд болон Тайвань анхааралтай ажиглаж буй. Хятадын зэвсэгт хүчин хамгийн сүүлд 1979 онд Вьетнамтай цэргийн мөргөлдөөн хийсэн.
"Үндэсний аюулгүй байдлыг хангахад ялах чадвар хэрэгтэй. Хятад улс хиймэл оюун ухаан, мэдээллийн сүлжээ, нисэх, сансар огторгуй зэрэг салбарт хүчин чадлаа нэмэгдүүлэх замаар цэргийн шинэ давуу талыг эрэлхийлнэ" гэж Ван Хайжиан хэллээ.
Тайвань болон АНУ-тай зөрчилтэй байгаа учир Хятадын Ардын чөлөөлөх арми болзошгүй дайнд бэлэн байхад анхаарлаа хандуулах болсон. АНУ нь Тайванийг хамгаалахын тулд стратегийн тодорхой бус бодлого баримталж байна.
ОХУ: ИРАНААС ДАХИН ДРОН ХУДАЛДАЖ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
ОХУ-ын арми өнгөрсөн онд Иранаас 400 дрон худалдаж авсан. Эдгээрийн дийлэнхийг нь хэрэглэж дууссан тул дахин нэмэлтээр довтолгооны дрон худалдаж авахаар төлөвлөж байгааг Цагаан ордноос мэдэгдлээ.
Иран улс өнгөрсөн онд олон зуун дрон Орост худалдсаныг Байдены засаг захиргаа хиймэл дагуулын зураг болон тагнуулын мэдээлэл ашиглан олж мэджээ. Түүгээр ч зогсохгүй олон тооны баллистик пуужинг ОХУ-д худалдах гэж байна гэсэн таамаг хүртэл гарсан. Гэхдээ АНУ энэ мэдээллийг баталгаажуулж чадаагүй.
"Иран нэг талын довтолгооны нисгэгчгүй онгоцуудыг ОХУ-д нийлүүлэхээр зэхэж байна. Тус улс нь наймдугаар сараас хойш 400 гаруй нисгэгчгүй нисэх онгоц нийлүүлсэн. ОХУ эдгээрийн дийлэнхийг Украины дэд бүтцийг онилоход ашигласан. ОХУ-ыг нисгэгчгүй онгоцоор хангаснаар Иран түрэмгий дайныг идэвхжүүлж байна гэсэн үг. Оросууд одоо өмнөхөөсөө ч илүү үхлийн аюул учруулахуйц дрон худалдаж авахыг зорьж байна" гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэв.
Шахед дронууд нь тэсрэх бодисоор дүүрэн бөгөөд байг онилох хүртлээ агаарт нисч байхаар програмчлагдсан байдаг.
Иран улс нисгэгчгүй нисэх онгоцоос гадна их буу болон танкны сумыг Орост нийлүүлсэн гэж АНУ мэдэгдлээ. "Энэ бол Украин болон Ойрхи Дорнодын бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт хортой, бүрэн хэмжээний батлан хамгаалах түншлэл. Иран улс дайн эхэлснээс хойш л Оросын тэргүүлэх ар тал байлаа" гэж Жон Кирби хэлэв. АНУ үүнтэй холбоотойгоор экспортын хяналтыг чангатгах төлөвлөгөөтэй байна. Цаашилбал Иран болон ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авч магадгүй гэлээ.
Цөмийн хөтөлбөрийнхөө төлөө олон улсын тавцанд тусгаарлагдаад буй Иран болон Хойд Солонгост найдаж байгаа нь Орос хэчнээн цөхөрсөнийг харуулна гэж АНУ үзжээ. Орос улс Хойд Солонгосоос их буу авахаар хандсан гэж Цагаан ордон мэдэгдээд буй. Гэхдээ Хойд Солонгос энэ мэдэгдлийг үгүйсгэжээ.
Дашрамд дурдахад, Их Британи улс ч бас Украинд довтолгооны нисгэгчгүй онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах системийг нийлүүлж буйгаа зарласан. Эдгээр нисгэгчгүй онгоц нь 200 км хүртэл нисэх чадвартай.
ЧЕХИЙН АРД ТҮМЭН УКРАИНД ПУУЖИН ХАРВАГЧ АВЧ ӨГӨХӨӨР ХАНДИВ ЦУГЛУУЛАВ
Чех улс нь дайн эхэлснээс хойш Украинд цэргийн тусламж үзүүлж буй топ-5 орны нэг. Тэгвэл Чехийн ард түмэн Украинд пуужингийн систем авч өгөхийн тулд хандив цуглуулжээ. Хоёр сар гарангийн хугацаанд уг хандивт 20 мянга орчим иргэн, аж ахуй нэгж хандив өгөөд байгааг зохион байгуулагчид мэдээлэв.
Дайны нэг жилийн ойгоор хийсэн мэдээлэлд Чехийн батлан хамгаалах яамнаас дараах зэвсгийн тусламжийг Украинд үзүүлсэн гэв:
5 химийн хайгуулын машинууд
47 техник
27,518 их бууны сум
12 гранат харвагч
4,900 пуужин, пуужин харвагч
8,022 хуягт техник
128 харвах хэрэгсэл
17,400 тэсрэх бөмбөг
291 нисэх онгоц эсэргүүцэгч галт зэвсэг
30,025 галт зэвсэг
11,233 холын тусгалын их буу
4,000,000+ сум
Мөн Чех улс цэргийн эмнэлгийн хэрэгсэл, цацраг идэвхт бодис, хими, биологийн хамгаалалтын хэрэгсэл, цэргийн автомашин, сэлбэг хэрэгслийг нийлүүлжээ. 2023 оны гуравдугаар сарын эхээр Чехээс Украинд суугаа Элчин сайд Радек Матула NV радиод хэлэхдээ, манай улс Украины цэргүүдэд ойролцоогоор 445 сая ам.долларын сургалт, техник хэрэгслээр хангаж, Чехийн цэргийн техник үйлдвэрлэгчдэд олгосон лицензийн дагуу Украинд 1,34 тэрбум ам.долларын сум, материал нийлүүлсэн гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ