surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ах дүү Абэ Олимпын шигшээд багтлаа

Ах дүү Абэ Олимпын шигшээд багтлаа

Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс Парисын олимпын наадмын шигшээ багийг сонгон шалгаруулах шинэ систем гаргасан. Шинэ дүрмээр жиндээ бусдаасаа тасархай, илт давуу тамирчныг олимпын шигшээд эртхэн сонгож, бэлтгэлд нь оруулна гэсэн билээ. “Олимпын шигшээ багийг эрт сонгох нь тухайн тамирчныг гэмтэл бэртэл, сэтгэл зүйн стрессээс хамгаалах давуу талтай” гэж Японы жүдо бөхийн холбоо үзсэн юм.

Катарын Дохад болсон жүдо бөхийн ДАШТ-д оролцоод ирсэн Японы шигшээ багийн дасгалжуулагч нар Парисын олимпын шигшээ багийн бүрэлдэхүүний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Эрэгтэй багийн ахлах дасгалжуулагч Сүзүки Кэйжи “Эрэгтэй 66 кг-ын жингийн Абэ Хифүми гол өрсөлдөгч Марүяма Жёоширог тав дараалан яллаа. Чансааны нэг, хоёрт бичигдэж байгаа ч илт давуу байгаа нь харагдаж байна. Абэ Хифүмиг Парисын олимпын багт нэр дэвшүүлэх болно”

Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч Масүчи Кацүюки “Эмэгтэй 48 кг-д дэлхийд 3 дараалан түрүүлсэн Нацүми Цүнода, 52 кг-ын жинд дэлхийд хоёр дараалан түрүүлсэн Абэ Үта хоёр өрсөлдөгчөөсөө илт давуу байгаа тул тэр хоёрыг олимпын багт сонголоо. 70 кг-д түрүүлсэн Саки Нийзоэ, +78 кг-ын Акира Сонэ хоёрын нэрийг ч дэвшүүлэх болно”  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1