Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас /EBRD/ энэ оны 5-р сарын 16-18-ны өдрүүдэд Узбекистан улсын Самарканд хотод “Investing in Resilience” буюу “Тогтвортой байдалд хөрөнгө оруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан Бизнес форумд Голомт банкны төлөөллүүд амжилттай оролцлоо.
Жил бүр зохион байгуулагддаг тус форумд нийт 2,000 гаруй зочид, төлөөлөгчид оролцсоноос Монгол Улсын банк санхүү, даатгал, харилцаа холбоо, техник технологи, худалдаа, үйлдвэр үйлчилгээний салбарын 20 гаруй төлөөлөгчид эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдал, зах зээл, бизнесийн орчин болон хөгжлийн чиг хандлага, хууль эрх зүйн орчин, зээл санхүүжилтийн талаар гадаадын томоохон хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч, олон талт хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг байгуулсан юм.
Түүнчлэн 5-р сарын 18-ны өдрийн “Монголын ирээдүйд хөрөнгө оруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като зочин панелистаар оролцож, Монгол Улсын банкны салбарын төрөлжилт, банкнууд хөрөнгийн зах зээл дээр хэрхэн амжилттай IPO хийсэн, цар тахлын дараах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэхэд Голомт Банк харилцагчдаа хэрхэн дэмжин ажиллаж буй талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг өглөө.
Голомт банк тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд ногоон зээлийн багцын хэмжээг өсгөх, гаднын тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажилтнуудын болон харилцагчдын тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголтыг дээшлүүлэх зэрэг зорилт тавин ажилладаг бөгөөд эдгээр зорилтынхоо хүрээнд 2022 онд Тогтвортой зээл, Ногоон бизнесийн зээл, Олон улсын EDGE стандартад суурилсан Ногоон амины орон сууцны зээл болон Эко автомашины зээлийн бүтээгдэхүүнүүдийг тус тус зах зээлд шинээр нэвтрүүлээд байгаа билээ. Банкны цаашдын бизнес стратеги нь ногоон зээл, төслийг дэмжин ажиллахад чиглэх ба үүнтэй уялдуулан гаднын хямд эх үүсвэрүүдийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ