ЦХХХ-ны сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр авлигатай тэмцэх "Шилэн" ажиллагааны хүрээнд дахин хоёр тусгай сангийн мэдээллийг Shilen.gov.mn сайтад нээлттэй болгож буйгаа мэдээлэв.
Өнөөдөр Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг дэлгэжээ. Үүний зэрэгцээ Боловсролын зээлийн сангийн мэдээллийг илүү ойлгомжтой хэлбэрээр дахин байршуулсан байна.
Н.Учрал сайд "Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас есөн тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод болгоод байна. Үлдсэн 16 сангаас хоёр тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна.
Одоогоор ил болгоод буй сангуудын мэдээлэлд иргэд, олон нийт өөрсдөө шүгэл үлээж, дэмжлэг үзүүлж байна.
Нийт 25 сангаас өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-г зээлийн үлдэгдэлтэй нь инфографиктай байршуулсан. Үүнээс хойш дөрвөн долоо хоног өнгөрч байна. Гэтэл 3 тэрбум 550 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдлээ.
Өнөөдрийн гурван сантай нийлээд есөн сан ил боллоо.
Иймд үлдсэн 13 тусгай сангуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаа. Үүнд мэдээллээ дутуу ирүүлсэн буюу нэмэлт мэдээлэл ирүүлэх шаардлагатай гурван сан байна.
БШУЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан,
ГХЯ-ны харьяа Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан,
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийг дэмжих сан
Огт мэдээлэл ирүүлээгүй буюу мэдээлэл ирүүлэх шаардлагатай долоон сан байгаа нь,
ХЗДХЯ-ны харьяа- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтуурахтай тэмцэх, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
ЭМЯ-ны харьяа- Эрүүл мэндийн даатгалын сан
Сангийн яамны харьяа- Засгийн газрын нөөц сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан
Соёлын яамны харьяа- Кино урлагийг дэмжих сан
Мэдээллээ бүрэн ирүүлсэн ба ирэх долоон хоногт нээлттэй байршуулах гурван сан байгаа нь,
БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан
ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан зэрэг юм.
Ерөнхий сайдын албан даалгаварт маш тодорхой үүрэг багтсан. БЗС-гийн мэдээлэл "Шилэн" ажиллагаа эхлэхээс өмнө ил болсон. Бодит утгаар нь, нэр ус, овог нэртэй нь харах бололцоо төдийлөн алга. Тийм учраас тийм бололцоог өнөөдөр хангаж байна. Суралцсан чиглэл, санхүүжилтийн төлөв гэх мэт ангиллаар нь тодорхой ялгамжиллаа. Одоо иргэд хэн, хэзээ, ямар сайдын үед зээл аваад төлөөгүй вэ гэдгийг харах боломжтой боллоо.
Цаашид тусгай сангуудын менежментийг сайжруулах шаардлагатай болоод байна. Өдгөө хандлагын том өөрчлөлт гарч байна.
Өнөөдөр ил болгож буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайд, 2012-2022 онд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум төгрөг олгож. 122 тэрбум төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 52 тэрбум нь төлөгдөөгүй байна. Төлөгдөөгүй дүн нь байсаар байхад дараа жил төсвийг нь нэмээд, дахиад дэмжлэг олгоод байдаг. Мэдээллийг иргэн тус бүрээр харах боломжтой" гэлээ.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
ХҮН нам: Ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой
2024.10.28 13:25
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна