Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Нүүрсний хэргийн явц байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг нүүрсний хэргийн ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд хэрхэн ажилласан талаарх тоон мэдээлэл өглөө.
Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд:
Эд мөрийн баримт илрүүлэх бэхжүүлэх зорилгоор 252 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1,801 удаа, гэрчээр 11,030 хүнээс мэдүүлэг авч 180,642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсанаас 56 нь хахууль авах хэргээр байна.
Эдгээр яллагдагч нараас 20-д нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаснаас одоо гурван яллагдагч баривчлагдсан байгаа аж. Улсын хилээр гарахыг хязгаарласан 57, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлсэн тав, хувийн баталгаа авах 38 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас бодит хохирлыг тодорхойлж дуусаагүй байна. Цаашид шалгалтын явцад эрх бүхий албан тушаалтнууд тус гэмт хэрэгтэй холбоотой буюу хамтран оролцсон байдал тогтоогдвол дараа дараагийн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах ажил хэвийн үргэлжилнэ. Мөрдөн шалгах ажиллагаа цаашид тасралтгүй шуурхай зохион байгуулагдан үргэлжилж байна" гэлээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй