Монгол улс өнгөрсөн онд дэлхийн 161 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллэв. Энэ нь 2021 оноос 32.1 хувиар өссөн үзүүлэлт болов. Экспортын дүн импортынхоос 3.8 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг буюу ашигтай гарсан байна. Мөн өнгөрсөн онд түр боомтуудаар 49.7 сая ам.долларын худалдаа хийгдсэн нь нийт бараа эргэлтийн 3.5 хувийг эзэлж байна.
Экспортын 12.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өмнөх онтой нь харьцуулахад 35.7 хувиар өссөн байгаа юм. Харин импортоор нийт 8.7 ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 онтой харьцуулахад 1.9 тэрбум ам.доллароор буюу 27.2 хувиар өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний экспортын 82.5 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.
Үүнийг 2021 онтой харьцуулахад чулуун нүүрсний экспорт 16 сая тонноор, үнийн дүн нь 3.7 тэрбум ам.доллароор, хилийн дундаж үнэ нь 29.1 ам.доллароор тус тус өсжээ. Мөн өнгөрсөн онд чулуун нүүрсний 92.4 хувийг БНХАУ руу гаргажээ.
Мөн 2021 онтой харьцуулахад 2022 онд зэсийн баяжмалын экспорт 170.8 мянган тонноор өсөж, үнийн дүн нь 165 сая ам.доллароор, хилийн дундаж үнэ нь 379.2 ам.доллароор тус тус буурчээ.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо