Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Монгол Улсад түүхэн айлчлал хийлээ. Хятад, Оросын дунд оршдог гэдэг стратегийн ач холбогдлоороо барууныхны анхаарлыг татаад буй улсад Францын ерөнхийлөгч анх удаа айлчилж буй нь энэ гэж тус улсын мэдээллийн "France24" цахим хуудаст бичжээ.
"France24" цахим хуудаст мэдээлснээс сийрүүлбэл, "Францын төрийн тэргүүн Японы Хирошима хотод болсон Их-7-ийн чуулга уулзалтад оролцсоныхоо дараа Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Монголын хувьсгалч баатар Дамдины Сүхбаатар болон Чингис хааны хөшөөтэй Сүхбаатарын талбайд түүнийг угтан авах ёслол болов. Мөн 13 дугаар зууны байлдан дагуулагч Чингис хааны нэрээр нэрлэгдсэн музейд Макрон хүндэтгэлийн зоог барьжээ. Чингис хааны музейн цуглуулгынхаа зарим хэсгийг Францын баруун хэсэгт орших Нант хотын түүхийн музейд түр зээлэх болсон. Тус музей нь аравдугаар сард үзэсгэлэн нээхээр төлөвлөж байна" гэжээ.
Елисейн ордны эх сурвалжийн мэдээлснээр Франц улс нь Оросын хөрш орнуудад тавьсан хязгаарлалтаа сулруулж, тэдний сонголтуудыг нээлттэй болгохыг эрмэлзэж байгаа аж. Түүнчлэн Монгол Улс нь эрчим хүчний нийлүүлэлтийг төрөлжүүлэх Европын хүчин чармайлтын нэг хэсэг болж чадна гэжээ.
"Modern Diplomacy" цахим хуудаснаа мөн Эммануэл Макроны айлчлалыг онцолжээ. "Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар албан ёсны яриа хэлэлцээ хийлээ. Ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн "Хүнсний хувьсгал", "Нэг тэрбум мод", "Ерөнхийлөгчийн тэтгэлэг – 2100" гэсэн үндэсний аяны хүрээнд хамтран ажиллахаар хэлэлцжээ.
Эх сурвалж: FRANCE24, MODERN DIPLOMACY
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ