Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр /2023.05.22/ БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам /ССАЖЯ/-ны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлах төслийн талаар санал солилцов.
БНСУ-ын ССАЖЯ-ны ерөнхий менежер Ким Сын Жон тэргүүтэй төлөөлөгчид нь Хилийн чанадад нийтийн номын сан байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлах төслийн суурь судалгаа хийх зорилгоор Монголд хүрэлцэн иржээ. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар Солонгосын номын сан cоёлыг дэмжих агентлаг шалгараад буй аж.
Төслийг хамтран хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хотын номын сангийн үйлчилгээ, боловсон хүчний чадавх, барилга байгууламж, тоног төхөөрөмж, уншигч хүлээн авах хүчин чадал нэмэгдэж, тусгай хэрэгцээт иргэдэд хүртээмжтэй, олон улсын жишиг номын сан болно гэдгийг талууд хэлж байв. Мөн тус номын санг сэргээн засварласнаар иргэд сурч боловсрох, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин бүрдэхээс гадна жуулчдыг ч татах ач холбогдолтой гэдгийг Хотын дарга онцоллоо. Иймд уг төслийг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж, холбогдох байгууллагууд нягт уялдаа холбоотой ажиллана гэдгийг тэрбээр илэрхийлсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн