Сүүлийн өдрүүдэд Боловсролын зээлийн сангийн асуудал олны анхаарлыг татаад байна. Авлигатай тэмцэх газраас тус санд ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнуудыг шалгахаар болжээ.
Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сангаас олгож буй дотоод, гадаадын их дээд сургуульд суралцах тэтгэлэг, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан дүн шинжилгээ хийсэн байна. Улмаар авлигын эрсдэлийг тогтоох, авлигаас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах зорилгоор тус сангийн Ажлын албанд ажилласан байна.
Ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлж байжээ. Илэрсэн зөрчлөөс дурдвал, Боловсролын зээлийн санд 2022 онд 21, 2023 онд 2 албан хаагч шинээр болон сэлгэн томилогдон ажиллаж байна. Гэтэл эдгээр албан тушаалтныг хэрхэн сонгон шалгаруулж, томилсон нь тодорхойгүй, ил тод байдлыг хангаагүй байна.
Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн захирлын 20220 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар баталсан "Шинэ ажилтан сонгон шалгаруулах, ажилд авах, дадлагажуулах журам"-ыг баримтлан горилогчийг ажилд авах асуудлыг зохицуулсан боловч албан хаагчдыг сонгон шалгаруулахдаа журамд заасан сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулсан нь тодорхойгүй.
Ажил горилогчидтой уулзалт хийж сонгон шалгаруулдаг талаар тайлбар хэлж байгаа боловч энэ талаар нотлох баримт хангалтгүй, хурлын тэмдэглэл үйлдээгүй, ажлын зарыг иргэд олон нийтэд мэдээлсэн байдал хангалтгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо