NBA-ийн талбайд хөл тавих мөрөөдөлтэй Энхийн-Од буюу Майк Шаравжамц драфтад нэрээ өгсөн түүхэн үйл явдал тохиосон билээ. Дейтоны их сургуулийн Флайерсын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо тэрбээр 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн.
NBA-ийн 2023 оны драфт Монголын цагаар зургадугаар сарын 23-ны өдөр болно. Лигийн 30 баг ч хэдийнэ сонирхож буй залуустайгаа холбогдож, тэдний талаар судалгаа хийн зарим нь бэлтгэлд урьж эхэлжээ. Тэгвэл Майк Шаравжамц өнгөрсөн хугацаанд Юта Жазз, Милуоки Бакс багуудтай бэлтгэл хийсэн бол орон нутгийн цагаар өчигдөр/2023.05.22/ Бостон Селтикс багийн бэлтгэлд хамрагджээ.
Энэ жил NBA-ийн драфтаар нийт 58 тоглогч сонгогдоно. Учир нь Филадельфиа 76ers болон Чикаго Буллс багууд чөлөөт агент тоглогч элсүүлэхдээ лигийн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон учир тэдний драфтын эрхийг хүчингүй болгосон юм. Майктай бэлтгэл хийсэн гурван баг дараах байдлаар сонголт хийнэ.
Майк Шаравжамцыг хоёрдугаар тойргоос сонгогдох магадлалтай гэж үзэж буй. Тэгэхээр Селтикс болон Бакс багууд Майкыг сонгоход гайхах зүйлгүй.
Үүнээс гадна "G-League Elite Camp"-д хамрагдаж, өөрийнхөө бие бялдарын хөгжлийг шалгуулж, тоглолтоо харуулсан билээ. Мөн түүнд тавдугаар сарын 31-нээс өмнө коллежийн сагсан бөмбөгтөө эргэн очих боломж бий. Түүнийг одоогийн байдлаар Гонзага, Канзас Стэйт, Аризона, Иллинойс, Ратгерс зэрэг их сургуулиуд сонирхож байгаа гэнэ. Хэрэв NBA-д элсэх шийдвэрээ нэг жилээр хойшлуулахаар болвол ирэх улирал бид Майк Шаравжамцыг дахин NCAA-д харж магадгүй.
Могой жилийн наадмын өнгө /ҮНДЭСНИЙ БӨХ/
2025.07.07 09:00
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ