Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян өчигдөр Ереван хотод сэтгүүлчидтэй уулзахдаа тус улс Оросын тэргүүлдэг Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас гарч болзошгүй тухай мэдэгджээ.
Армени улс хөрш Азербайжантай олон жил үргэлжилсэн газар нутгийн маргаанаа шийдвэрлэж чадахгүй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Армени-Азербайжаны хооронд хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. ХАГБГ-ын гишүүн орнууд харилцан нэг нэгнийхээ газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад туслах үүрэгтэй.
Гэвч ОХУ-ын эрх баригчид энэ үүргээ биелүүлж, Азербайжаны түрэмгийллээс хамгаалахад туслахгүй байгааг Арменийн тал шүүмжлэх явдал сүүлийн үед улам нэмэгдсэн юм.
“ХАБГБ-аас Армени улс гарах боломжийг би үгүйсгэхгүй” гэж Пашинян өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Энэ долоо хоногийн Пүрэв гарагт тэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зуучлалаар Москва хотод Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзах юм.
“Бүс нутгийн аюулаас хамгаалах систем үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул бид одоо Өрнөдийн түншүүдтэй аюулгүй байдлын асуудлаа ярьж эхлээд байна” гэж Пашинян хэлснээс үзвэл тус улс Москвад найдах аргагүй болж, өөр арга хайж эхэлсэн бололтой.
Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Армени улс нь ОХУ-ын батлан хамгаалах болон эдийн засгийн хамтын ажиллагаанд түшиглэн хөгжих болсон юм.
2020 онд газар нутгийн маргаантай Уулын Карабахын нутагт Армени, Азербайжан улсуудын хооронд зургаан долоо хоногийн турш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байв.
Уг мөргөлдөөн ОХУ-ын зуучлалаар өндөрлөж, Уулын Карабахт Оросын энхийг сахиулах хүч байрлах болсон юм.
Гэвч энхийг сахиулагчид үүргээ биелүүлэхгүй байгаагаас өнгөрсөн хугацаанд хоёр улсын хил дээр мөргөлдөөн хэд хэдэн удаа гарсан.
Эх сурвалж: AFP
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй