Нийгмийн даатгалын сангийн мэдээлэл shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулжээ. Тодруулбал, 2022 оны байдлаар нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн 47 хувийг тэтгэврийн даатгал, 11.83 хувийг тэтгэмжийн даатгал, 36.46 хувийг үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, 3.86 хувийг ажилгүйдлийн даатгал зэрэг бүрдүүлжээ.
Тус сангийн мөнгөн хөрөнгө сүүлийн хоёр жил арилжааны банкуудын зөвхөн харилцах дансанд байршиж байгаа бөгөөд одоогоор 993 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй. Жишээлбэл,
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банкнаас 104.2 тэрбум төгрөгийн нэхэмжилснээс 35.1 тэрбум төгрөгийн авлага барагдуулж, одоогийн байдлаар 69.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй аж.
Өнгөрсөн онд тус сан гурван их наяд 512.5 тэрбум төгрөгийг орлого олж, 747,380 иргэнд гурван их наяд 415.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүнээс өндөр настны тэтгэвэрт 372,029 иргэнд хоёр их наяд 408 тэрбумыг зарцуулсан байна. Тэгвэл тахир дутуугийн тэтгэвэрт 65,791 иргэн хамрагдаж, 344 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм.
Харин 2008 онд Нийгмийн даатгалын сан 453.3 тэрбум төгрөгийг олж, 1,128,290 иргэнд 418.1 тэрбум төгрөгийг зарцуулж байжээ.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй