“Эрүүл ой” төслийн хүрээнд ойн хөнөөлт хортон шавжийн эсрэг тэмцэх ажлыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх талаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-наас мэдээллээ.
Монгол орны ойн сан манай газар нутгийн 7.9 хувийг эзэлж байна.
Гэвч цар тахлын хөл хорионы улмаас жил бүр хийгддэг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хойшлогдсон. Үүнтэй холбоотой өнгөрсөн онд 700,000 гаруй га ойн сан доройтон хоёр тэрбум мод хөнөөлт шавжид өртсөн байна.
Иймд “Эрүүл ой” төслийн хүрээнд хөнөөлт шавжид өртөж, доройтолд орсон 300,000 га газарт биологийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг хийж 1.1 тэрбум модыг аврах ажлыг эхлүүлжээ.
2023 онд 100,000 га талбай буюу 8-10 аймагт ойн хамгааллын ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн ба тус хор нь био бэлдмэл учир хүн, амьтанд хор хөнөөлгүй, зөвхөн ойн шавжийг л устгах зориулалттай гэдгийг албаныхан хэлэв.
Ойн хөнөөлт шавж идэвхжих улирал эхэлж байгаатай холбогдуулан Эйр трактор AT-602 маркийн онгоцыг өнөөдөр хөөргөсөн байна.
Тус онгоц нь нэг удаагийн нислэгээр 3.2 тонн бэлдмэл авч, 900 км-ийн алслалттай 500-700 га газарт хор цацах хүчин чадалтай гэдгийг мэдээллээ.
Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ