Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 188 байршилд гарааш чөлөөлжээ. Харин чөлөөлсөн газар дээр барилга барих зөвшөөрөл олгосон эсэх талаар өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв.
Тэрбээр "Гарааш чөлөөлсөн байршлуудад архитектур төлөвлөлтийн болон тохижилтын ажлын төлөвлөлтийн 79 даалгавар батлагдаад байна.
Тодруулбал, хоёр байршилд олон давхар зогсоолын архитектур төлөвлөлтийн даалгавар, 42 байршилд гадна талбайн тохижилтын ажлын даалгавар, 35 байршилд авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Энэ жил 132 байршилд гарааш чөлөөлнө. Эдгээр байршилд архитекторууд газар дээр нь очиж, орчных нь орон зайтай уялдуулсан байдлаар архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж байгаа.
Иргэдийн дунд гарааш чөлөөлсөн байршилд барилга барих гэж байна гэх ойлголт бий. Нэг ч байршилд барилга барих зөвшөөрөл олгоогүй. Харин тухайн гараашийг худалдаж аваад өмчилчихсөн, газар олгочихсон хоёр байршил бий. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан, зохих шийдвэр гарна" гэв.
Хоёр жилийн хугацаанд 7,981 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 190 байршилд 4,543 гарааш чөлөөлж, 2,134 гарааш буулгасан 89 байршилд тохижилт хийжээ.
Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэл, гэмтэлтэй байгаа авто зам, явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлж, Үндэсний их баяр наадмаас өмнө бүрэн дуусгах аж.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2024.11.18 09:03
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо