Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Төмөр замын салбарт тэтгэлгээр суралцаад гэрээгээ зөрчсөн хүмүүсийн нэрсийг ил гаргах талаарх сэтгүүлчдийн асуултад холбогдох албаныхан хариулт өглөө.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэхдээ "ИНЕГ, Улаанбаатар Төмөр зам зэрэг байгууллагууд тодорхой хэмжээнд боловсон хүчнээ бэлддэг. Тээврийн салбар нэлээд онцлогтой учраас залгамж халаагаа зайлшгүй бэлдэх шаардлагатай байдаг. Иймд энэ ажлууд үеийн үед хийгдэж ирсэн.
ИНЕГ-ын тухайд 2005-2022 оныг хүртэлх хугацаанд 28 сая ам.долларын сургалтын тэтгэлгийг 370 орчим ажилтан, албан хаагч, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор олгосон гэх тооцоо гарсан.
Ийнхүү өнгөрсөн хугацаанд 370 орчим албан хаагч, албан хаагч нарын хамаарал бүхий хүмүүс тэтгэлэгт багтсан байсан. Эдгээрээс дийлэнх нь салбартаа ажиллаж байгаа.
Мөн эдгээрийн дотор ашиг сонирхлын зөрчил, албан тушаал, эрх мэдлээ ашигласан байдал байж болзошгүй. Жагсаалтыг Баасан гарагт ил болгож, танилцуулна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд сургалтын тэтгэлэг аваад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд ажлаа хийж байгаа хүмүүс олон бий. Тэр хүмүүсийг буруутгах шаардлагагүй байх" гэлээ.
МИАТ ТӨХК-ийн Б.Мөнхтамир "МИАТ ТӨХК тогтмол сургалтад явуулдаг зүйл гэж байхгүй. ИНЕГ-тай хамтарсан инженер болон нисгэгчийг бэлтгэх ажил хийгдэж байсан юм билээ. Энэ талаарх мэдээллийг ИНЕГ-тай хамтраад Баасан гарагт танилцуулна. АТГ-аас мэдээлэл авсан. Тооны хувьд харьцангуй бага байгаа" гэв.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн