Монгол Улсын эдийн засгийн байдлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрбээр, "Энэ оны нэгдүгээр улиралд Монгол Улсын эдийн засаг 7.9%-аар өссөн. Өнөөдрийн байдлаар валютын нөөц 3.8 тэрбум долларт хүрч, тогтвортой байна. Эдийн засгийн өсөлтөд экспорт тасралтгүй өсөж, нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн нь нөлөөлсөн.
Оюутолгой төлөвлөж байснаас 43%-аар илүү хэмжээний үйлдвэрлэл хийж байгаа нь Монгол Улсын эдийн засгийг өсгөх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Уул уурхай, барилга, тээврийн гэсэн гурван салбараас бусад салбарын орлого цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрлээ.
Хөдөө аж ахуйн салбарын орлого уналттай байгаа. Малын зүй бус хорогдол, шинэ төлийн тоо бага байгаа тул хөдөө аж ахуйн салбарын орлого -5.1%. Дотоодын эрэлт өөрчлөлтгүй.
Эдийн засаг гол өсгөж байгаа зүйл гадаад эрэлт. Валютын нөөц байнга өсөх хандлагатай байна. Энэ онд 18 төсөл хэрэгжүүлж дуусгах ёстой. Үүнд,
Тавантолгой, Манлай, Ханги чиглэлийн авто зам
Шаамар, Зэлтэр, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн авто зам
Улаанбаатар, Дарханы зам
Хэнтий аймгийн нисэх буудлын шинэчлэл
Гашуунсухайт төмөр замын ачиж, буулгах терминал
Чойбалсан дулааны станцын өргөтгөл
Амгалан дулааны станцын өргөтгөл
Эрдэнэс Тавантолгойн усан хангамжийн систем
Ханги боомт дахь чингэлэг ачих терминал.
Сэлбэ төслийг энэ онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг энэ онд эхлүүлэх, Тавантолгойн цахилгаан станцын олон улсын тендер зарлах чиглэлийг Эрчим хүчний сайдад өгч байна. Уг станцын өмнөх хоёр тендер амжилтгүй болсон юм.
ДЦС-3-ын өргөтгөлийн гэрээ, хэлцэл хийгдэж байна" хэмээн мэдээллээ.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ