Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын сангуудыг ямар удирдлага, менежментээр хангаж, цаашид үйл ажиллагааг нь хэрхэн явуулах шийдлийг олох үүргийг Эдийн засгийн сайд, Сангийн сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарт өгчээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улс нийт 25 сантай ба 10 орчим нь төсвөөс санхүүждэг. Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь тодорхой журам, гэрээнд үндэслэн зарим тохиолдолд зээл төлөгддөггүй бол бусад сан нь зээл хэлбэрээр олгогдон эргээд төлдөг гэх мэт ялгаатай. Тиймээс сангууд бүгд адилхан гэж хавтгайруулж харахаас илүүтэй нийгэм, нийтэд ямар өгөөжтэй вэ гэдэг талаас нь харах нь зүйтэй.
Нийгмийн ялгаа, кастыг бий болгохгүй байхад анхаарна. Монгол Улсад байгаа бүх мэдээллийг шилэн буюу олон нийтэд нээлттэй, ил тод байлгана.
Өнгөрсөн цаг хугацаанд боловсролын системд ийм айхтар каст бий болжээ. Боловсролын системд ялгаа, заагтай байдлыг арилгах бодлого барьж ажиллана. Гэрээ, дүрэм, журмынхаа дагуу асуудлаа шийдэх л ёстой. Ер нь зээл авсан бол төлөх л ёстой" гэлээ.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй