Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Хуралдаанаар нийт 35 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Тэрбээр "Агаарын тээврийн үнэ тарифыг буулгах ажил чухал байна. Өнөөдрийн хуралдаанаар "МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын тээвэр зорчдог есөн аймгийн тасалбарын үнэ 50-70 хувь хямдарна.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,650,000 төгрөг байгаа. Бидний оруулж ирж байгаа саналаар хоёр талын нислэгийн үнэ нийлээд 800,000 төгрөгөөс ихгүй байхаар шийдэгдсэн гэсэн үг.
Мөн Ховд болон Увс аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,600,000 төгрөг байсныг 600,000-650,000 төгрөгөөр зорчих боломжтой болгосон. Ингээд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод зэрэг есөн аймаг руу агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд тасалбарын үнийг хямдруулж байна.
2024 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хугацаанд МИАТ ТӨХК гаднаас түрээсээр онгоц авч ашиглана. Үүнээс хойш өөрийн захиалсан онгоц буюу 75 хүний суудалтай орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх зориулалтын онгоцыг худалдаж авна. Ингэснээр онгоцоор зорчих тасалбарын үнэ дахин буурах боломжтой.
Баян-Өлгий аймаг руу 45 хүний суудалтай нисэж байгаа нэг онгоцны нийт зардал 35 сая төгрөг бөгөөд хоёр талын зардал нийлээд 70 сая төгрөг болж байгаа" хэмээв.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ