Өчигдөр\2023.05.24\ болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
- Хэчнээн сан үйл ажиллагаа явуулдаг болон санхүүжилтийн талаар
- Монгол Улсад нийт 25 сан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 10 орчим нь улсын төсвөөс санхүүждэг. Цаашид сангуудыг ямар загвараар авч явах нь зөв бэ гэдэг шийдэл гаргах үүрэг авсан.
БЗС, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь журам, гэрээний үндсэн дээр чөлөөлөгдөх нөхцөлтэй. Эргэн төлөгдөхгүй байх нөхцөлтэй.
Бусад сан тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгогддог, барьцаа хөрөнгө шаарддаг, эргээд хугацаандаа төлдөг онцлогтой.
Сангууд нь иргэдэд илүү өгөөжтэй байх нөхцөл боломжийг төвлөрч ярих нь зүйтэй гэж үзэж байгаа.
Боловсролын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Төрд байгаа бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мэдээлэл далд байх тусам эрх мэдэлтэн, дарга удирдлагуудыг эрсдэлд оруулж байдаг сул талтай.
-Хууль зөрчиж шийдвэр гаргасан сайд болон МАН-ын гишүүдийн нэр дэвших эрхийг хасах уу?
-2020 онд олон нийтийг бухимдуулсан, тодорхой асуудалд холбогдсон этгээдүүдийн УИХ-д нэр дэвших эрхийг хасаж байсан.
Парламентын гишүүнээр ажиллаж байсан 23 хүнийг нэр дэвшүүлэх эрхийг нь хааж байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмэхийн үндсэн шалтгаан нь улс төрд байгаа эрх бүхий албан тушаалтан өөрт болон бусдад давуу байдал үүсгэдэггүй байх.
1992 оноос эхлээд УИХ-ын гишүүдийг ард түмэн дарга гээд хүлээгээд авчихсан. Нэр дэвшиж сонгогдож орж байгаа хүмүүс ч өөрсдийгөө том дарга гэж боддог. Энэ хандлагаас болоод өнөөдрийн нөхцөл байдал бий болсон гэж дүгнэж байгаа.
-БЗС-гаас зээл авсан хүмүүсийн дотор МАН-ынхан их байна. Эдгээр хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Зээл авсан бол төлөх л ёстой. Зээлийг төлүүлэх чиглэлд Засгийн газар бодлого барьж ажиллана. БЗС-гийн зээлийн асуудалд холбогдсон МАН-ын гишүүдэд анхааруулга, сануулга өгнө. Боловсролын системд ялгаа заагтай байдлыг хална.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ