Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.24/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. 11 өдрийн дараах байдлаар ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Асанояама нар арван даваа, нэг унаатай башёг тэргүүлсэн хэвээр байна. Өдгөө 29 настай, озэки асан Асанояма өчигдөр Мэйсэйг давсан бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэнг (7-4) дийлжээ.
2021 оны тавдугаар сараас хойш шийтгүүлэн дээд зиндаанд барилдаагүй Асанояма түрүү бөхийн тоонд явж байсан Мэйсэйд гурав дараалсан ялагдлыг нь амсууллаа. Япон бөхчүүд дундаасаа ёкозүна цолонд хамгийн ойрхон гэгдэж байсан Асанояма цар тахлын үеэр дэглэм зөрчиж, гадуур явсан нь ил болсон билээ. Улмаар түүний озэки цолыг хурааж, зиндаа бууруулсан юм.
Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки цол хүртэхэд ердөө ганцхан даваа үлдээд байна. Дэвжээний ах ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслолд озэки цолтой оролцох хүсэлтэй тэрбээр өчигдөр Хирадоүмиг давж, есөн даваа, хоёр унаатай болов. Өнгөрсөн башёгийн аварга түүнд энэ башёд ч түрүүлэх боломж бий. Дээд зиндаанд хоёр дахь башёдоо барилдаж, дараалан качикоши хийн тун сайн яваа Хокүсэйхо Э.Даваанинж өчигдөр сэкивакэ Вакамотохарүд өвдөг шорооджээ.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил Ичиямамотог давж, таван даваа, зургаан унаатай болсон бол Чиёошома Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд нар ээлжит ялагдлаа хүлээв.
Одоогоор түрүү бөхийн өрсөлдөөн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Асаонаяма, Кирибаяма Б.Лхагвасүрэн нарын хооронд өрнөж байна. Нацү башё өндөрлөхөд дөрвөн барилдаан үлдлээ.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна