Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдсан. Анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байжээ.
Тус баг өнгөрсөн гуравдугаар сард элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирсан байна. Өвчтөн 47 настай эрэгтэй Б, элэгний B, D хавсарсан вирусийн гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон байжээ. Түүнд төрсөн дүү нь элгээ өгчээ.
УНТЭ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Хишигжаргал “Манай эмнэлгийн хамт олон 200 дахь мэс заслаа амжилттай хийгээд байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд мэс заслын эмчээс гадна мэдээгүйжүүлэг унтуулгын эмч, лаборатори, дүрс оношилгоо, дотрын эмч, сувилагч зэрэг маш олон хүн оролцдог.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын долоо хоногтоо нэг удаа хийх хүчин чадалтай хэдий ч үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлага их байгаа учраас менежментийг эмнэлэг дотроо хийж, аль болох шаардлагатай гэсэн хүн болгонд мэс засал хийж байгаа.
2022 онд хийсэн мэс заслын тоог харвал 2021 оныхоос даруй хоёр дахин их байна. Энэ нь манай эмч, мэргэжилтнүүдийн чадвар, зүтгэлийг харуулж байна. Цаашид бид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, хүний нөөцөө чадавхжуулах бодлого барин ажиллах болно” гэв.
Тус баг 2015 оноос хойш өөрсдөө бие дааж хийгээд 200 дахь мэс заслаа хийж байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6 хувь, 3 жил амьдрах чадвар - 92,3 хувь, 5 жил амьдрах чадвар - 92,3 хувь байгаа нь өндөр үзүүлэлт аж.
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ