Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр\2023.05.25\ боллоо.
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай танилцуулав.
2023 онд Сонгинохайрхан дүүрэгт 268 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан. Үүнээс сургуулийн 15 барилгын ажил байгаа юм. Тодруулбал, үндсэн барилга долоо, өргөтгөл хоёр, бага сургууль зургаа байна. Эдгээрээс энэ жил есийг нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр суудлын тоо 4,660-аар нэмэгдэнэ.
Мөн он дамжин хэрэгжих 28 цэцэрлэгийн барилгын ажил байгаагаас энэ онд 12 нь ашиглалтад орж, орны тоо 1,875-аар нэмэгдэх юм. Түүнчлэн Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил 2018 оноос эхэлсэн, энэ ондоо ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Тус театр нь 850 хүний суудалтай. Мөн 126 айлын түрээсийн орон сууцны ажил үргэлжилж буй бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна. Мөн шинээр хороо нэмэгдсэнтэй холбоотойгоор байргүй хороо олон байгаа тул үүнийг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа. Дүүргийн хэмжээнд 1,400 орчим гарааш чөлөөлсөн бөгөөд зургаан талбайд тохижилт хийжээ. Хотын дарга ногоон байгууламж, тохижилтын ажлаа эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг тодотгож байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо