“Төрийн өмчит компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол нэгдэл” чуулганы үеэр тавьсан илтгэлийнхээ төгсгөлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүр ажиллагаатай холбоотой товч мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улс төрийн нам солигдлоо гэхээр дагаад удирдлагууд, ажилтнууд солигдчихдог. Нэг сайд солигдоход дагаад удирдлага түвшний хүмүүс солигдоод байдаг.
Харин тухайн байгууллагад насаараа ажилласан, мэргэшсэн хэсэгт энэ боломж олдох нь бага. Тэгэхээр төр цаашид илүү хариуцлагатай, бүтээмжтэй гэж зоривол тэр хэсэгт илүү хамгаалалттай баталгаатай болгох зорилт тавих ёстой. Төрийн өмчит компаниуд ч үүнд чиглэж ажиллах ёстой.
Өнгөрсөн хугацаанд Шүүр ажиллагааны хүрээнд 8,000 гаруй зөрчил илэрсэн. Бодитой 50 орчим гомдол ирж байна. Жишээлбэл Эрдэнэтийн номын сангийн эрхлэгчээр 25 жил ажилласан хүн чөлөөлөгдсөн байна. Яагаад чөлөөлөгдсөн бэ гэвэл хоёр жилийн өмнө Соёлын яам стратеги төлөвлөгөөгөө батлахдаа аймгийн номын сангийн эрхлэгчээр магистрын зэрэгтэй хүн байна гээд биччихсэн.
Насаараа номын санчаар ажилласан хүн амьдралд нийцэхгүй гаргасан журмаас болоод ажлаасаа чөлөөлөгдсөн. Маш богино хугацаанд энэ зөрчлийг арилгаж өгсөн" гэлээ.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ