Арилжааны банкнууд нийгмийн хариуцлагын хүрээнд, Монгол Улсын иргэдийн эрүүл хүнс, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээлцэж, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй хүүтэй зээлийг олгож эхлээд байна.
Мал аж ахуй, газар тариалан, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих гэсэн гурван чиглэлийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалттай, нийт 982 тэрбум төгрөгийн зээл арилжааны 10 банкаар дамжуулан 5-6 хувийн хөнгөлөлттэй хүүтэй, Засгийн газрын татаастайгаар олгож байгаа юм.
Хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдал хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа билээ.
Зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэн, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ