Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн 10 000 тонн улаан буудайг хадгалж байхдаа горим зөрчиж, дэлбэлж, шатаасан “Дархан гурил тэжээл” ХК-аар шүүхээс хохирлыг төлүүлэх шийдвэр гаргаж байсан удаатай. Гэтэл улсад 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч төлөөгүй тус компаний хамгийн том хувьцаа эзэмшигч Д.Балдан-Очирын Хөгжлийн банкнаас авсан 18 тэрбум төгрөг ногоон гэрлээр данс руу нь оржээ.
Одоог хүртэл Дархан гурил тэжээл компани 18 тэрбумыг авсан ч юу хийсэн, улсад юу өгсөн нь тодорхойгүй болж мартагдсан. Ийм нэгэн өрийн сүлжээ үүсгэсэн байгууллага 2011 онд ХААДС-аас 5 тэрбум 455 сая 883 мянга 360 төгрөгний зээл аваад эргэн төлөөгүй байна.
Хархорин чацаргана компанийг 2017 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн Сүрэнжавын Пүрэв 2013 болон 2015 онуудад улсын төсвөөс БНХАУ-ын Засгийн газрын зээлийг авсан билээ. Тус компани өнөөдөр нэг тэрбум 817 сая 410 мянган төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байна.
"Хархорин" ХК 200 га талбайд чацаргана тариалж жимс үйлдвэрлэх төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын банкаар дамжуулан 2.8 тэрбум төгрөгийг авсан байна. Ийнхүү удаа дараа зээлээ авч царцаасан Хархорин компаний захирал С.Пүрэв бол нэгэн цагт Сангийн яамны дэд сайдын алба хашиж байсан нэгэн билээ.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо