Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдал, нэмэлт дархлаажуулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Вакцинд хамрагдах ёстой хүүхдүүдийн тодорхой хувь нь хамрагдаж чадаагүйгээс үүдэн улаанбурхан өвчний дэгдэлт өргөн хэмжээнд тархах эрсдэлтэй. Иймээс нэмэлт дархлаажуулалт хийлгүүлэхийг зөвлөмж болгон хэрэгжүүлж ажилладаг.
2023 онд зорилтот насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд тавдугаар сарын 29-нөөс эхлэн улс орон даяар 10 сартайгаас найман насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгуулах юм.
Ингэснээр өвчлөлийн дэгдэлтээс сэргийлэх боломжтой. Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн Өрхийн Эрүүл Мэндийн Төв (ӨЭМТ)-үүдэд зохион байгуулна.
Энэ өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхдүүд өвддөг. Бага насны хүүхдүүд өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр байгаа. Тиймээс улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд дархлаажуулалт чухал" гэлээ.
Мөн "Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд түшиглэж дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхлээд эцэг, эхчүүдэд мэдээлэл хүргэж танилцуулснаар дархлаажуулна.
Иймд тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 10-нд үргэлжлэх нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" хэмээн хэллээ.
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо