ЦХХХ-ны сайд Н.Учрал таван төрлийн тусгай сангийн мэдээллийг ил болгож байгаа талаар өнөөдөр /2023.05.26/ мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас есөн тусгай сангийн мэдээлэл ил болоод байсан бол өнөөдөр нэмж таван тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn сайтад ил тод байршууллаа.
Мөн 2021-2023 онд нийслэл Улаанбаатар хотод олгосон ашиглах, эзэмших зориулалттай газрын мэдээллийг нэмж байршууллаа. Хоёр долоо хоногийн өмнө 20 жилийн өмнө үе үеийн хотын дарга нарын газар олгосон талаарх мэдээллийг ил тод, шилэн байршуулсан бол одоогийн нийслэлийн засаг даргын газар олгосон мэдээллийг ийнхүү ил болгож байна. Дүүргийн газар олголтын мэдээллийг шаардаж байгаа. Бидэнд одоогийн байдлаар долоон дүүрэг үе үеийн засаг дарга нарынхаа газар олголтын мэдээллийг илгээсэн. Хоёр дүүргийн мэдээллийг нэмээд ирэх долоо хоногт нийслэлийн үе үеийн дүүргийн засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил болгоно. Үүний үр дүнд дүүргийн удирдлага, нийслэлийн удирдлага хаана, ямар газар олгосныг харьцуулж харах боломж бүрдэнэ. Нийтийн эзэмшлийн газарт хэн, хаана, ямар зориулалтаар өгөв гэдэг нь харагдана.
Түүнчлэн өнгөрсөн даваа гаригийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой төлөөлөн удирдах зөвлөл бүхий 120 хуулийн этгээдийн 1059 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нээлттэй байршуулсан байсан болон өнөөдрийн байдлаар Нийслэлийн өмчит, нийсллэийн өмчийн оролцоотой 18 хуулийн этгээдийн 119 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нэмж орууллаа. Нийт 138 хуулийн этгээдийн 1178 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээлэл ил боллоо.
1.Байгаль орчин, уур амьсгалын сан
Байгаль орчин, уур амьсгалын сангийн нийт санхүүжилт 17 тэрбум 714 сая төгрөг байна. Олгосон санхүүжилтийг ил болгож байна. Нийт 11 тэрбум төгрөгийг 1091 төсөл арга хэмжээнд зориулж санхүүжилт олгосон байна. Тус сангийн үйл ажиллагаа Засгийн газрын тусгай сангийн хуулиар байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай ийм сан. Монгол Улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Байгууллагын нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлд байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээллийг нууцлахыг хориглосон байдаг. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт тус мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан. Иймд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний 10533, нарийвчилсан үнэлгээний 4696 нийт 15229 мэдээллийг ил тод байршууллаа.
2.Кино урлагийг дэмжих сан
Төрөөс кино урлагийг дэмжиж 11 хуулийн этгээдэд нэг тэрбум төгрөг олгожээ.Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий энэхүү сан нь 2022 онд байгуулагдсан. 2023 онд уран сайхны болон баримтат киноны төслийг дэмжих чиглэлээр эргэн төлөгдөх нөхцөлгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгосон 1,071,200,000 төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулсан 11 хуулийн этгээдэд олгосон байна. Компанийн нэр, киноны нэр, кино урлагийн сангаас олгосон дэмжлэг, сайдын тушаал нь ил болж байна. Энэхүү 11 хуулийн этгээдийн гэрээ одоо хэрэгжиж байгаа бөгөөд гүйлгээ бүрэн хийгдээгүй байгааг онцлох нь зүйтэй. Тус гэрээнүүд нь 24 -240 сая төгрөгийн хооронд байна.
3.Шинжлэх ухаан, технологийн сан
Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа хийх, Засгийн газрын /улсын/ захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл, болон инновацийн төсөл хэрэгжүүлэх, гарааны санхүүгийн дэмжлэг олгох, технологи, үйлдвэрлэлийн туршилт, зүгшрүүлэлтэд 381 иргэн, хуулийн этгээдийн 2780 төсөл арга хэмжээнд 2007-2023 онд 151.9 тэрбум төгрөгийг зарцуулсан талаарх мэдээллийг бидэнд ирүүлсэн. Үүнээс 322 хуулийн этгээдэд 151.2 тэрбум төгрөг, 59 иргэнд 710 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг үзүүлсэн байна. Санхүүжилт авсан төслийн төрөл болон салбараар харах боломжтой хэлбэрээр байршууллаа. Мөн иргэд ямар зориулалтаар ямар судалгаа хийх гэж тус сангаас санхүүжилт авсан нь тодорхой харагдана.
4.Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан
Тус сан 2009-2023 онд 2000 гаруй иргэнд 3.1 тэрбум төгрөгийн тусламж олгосон талаарх мэдээллийг ил тод байршууллаа. Тус сан нь Коронавируст халдвар цар тахлын үед хилийн чанад дахь Монгол Улсын 408 иргэнд эмчилгээ, үйлчилгээ болон тусгаарлах байр, хүнсний багц, замын зардлын 262 сая төгрөгний туслалцаа үзүүлсэн байна.
5.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
2012 оноос хойш 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Энэхүү нөхөн төлбөрийн 975 сая буюу 36.8хувийг холбогдох журмын дагуу тус санд буцаан төвлөрүүлсэн бөгөөд 63.2 хувь буюу 1,673,836,534 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Мөн нийслэл Улаанбаатар хотын 2000-2020 онд 20 жилийн газрын олголтын мэдээллийг ил болгоод байгаа бол нэмж сүүлийн гурван жил буюу 2021-2023 онд нийслэл Улаанбаатар хотын захирагчийн газар ашиглах, эзэмших зориулалтаар олгосон тухай мэдээллийг байршууллаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа найман байгууллагын нээлттэй мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс” үнэлгээг хийж, shilen.gov.mn системд байршууллаа. “Shilen.gov.mn” системийг 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр та бүхэнд танилцуулснаас хойш нийт 1,972,366 удаагийн хандалт, 374,529 мөр өгөгдлийг мэдээллийн санд оруулаад байна. Мэдээллийг хуулийн дагуу нээлттэй шилэн болгосноор хэн нэгний муу муухайг үзэх гэж байгаа юм биш. Өнгөрсөн 30 жил хаалттай хаалганы цаана, хөшигний цаана байсан үйл явдлууд олон нийтэнд ил тод нээлттэй болсноор төр ажил хийх чадамж нэмэгдэнэ. Цаашлаад иргэний нийгэм, ТББ-ууд сэтгүүлчид үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах боломжоор хангагдана. Дээрээс нь шүгэл үлээх судалгаа, мэдээлэлтэй, шинжлэх ухаанч мэдээлэлтэй болно. Эдгээр том мэдээллийг нэгтгэж чадснаараа цаашлаад мэдээлэл дээр анализ хийх хөрөнгө оруулах бололцоо бүрдэж байна. Дэлхий дээрх хамгийн том баялаг бол мэдээлэл. Төр шийдвэр гаргахдаа дата мэдээлэл дээр боловсруулалт хийх нь зөв нийгэм, зөв төрийн эхлэл болно. Тиймээс 5Ш ажиллагааг улс төрийн өнцгөөс харах нь зохимжгүй. Тийм учраас Засгийн газрын гишүүний хувьд Ерөнхий сайдынхаа өгсөн албан даалгаврыг биелүүлж байгаагийн хувьд хэн нэгнийг, аль нэг байгууллагыг онцолж дүгнэлт хийх нь ёс зүйн хувьд зохимжгүй. Үүнийг иргэд, олон нийт, шүгэл үлээгчид олон нийтэд ил болгож байна.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ