Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцууллаа.
Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлдэг.
Улаанбаатар хотын иргэдийн 50 орчим хувь нь гэр хороололд амьдарчбайгаа бөгөөд энэ нь 23,206 га талбайг эзэлж буй.
НИТХ-ын тогтоолоор нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт 28 байршлын 85 хэсэгчилсэн талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршлаар баталсан. Энэ нь 18,843 нэгж талбар буюу 1631 га газрыг эзэлж байна.
Дээрх талбайд 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ оны байдлаар 18 байршлын 51 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 3023 нэгж талбарын газрыг чөлөөлж, 16,671 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотыг найман бүс, 47 нэгж хороолол болгон хөгжүүлэхээр тусгасан. Сэлбэ, Баянхошуу дэд төв нь нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах зорилготой.
Тус дэд төвүүдэд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан холбоо, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хийсэн.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэрийн 158 га, Сонгинохайрхан дүүргийн 7-11, 28, 40-р хорооны нутаг дэвсгэрийн 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил болгохоор санал орууллаа.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва том хэмжээтэй талбайд нэг аж ахуйн нэгж шалгараад, нэг га-г барилгажуулах гэж олон жил болдог. Үүнийг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг тодруулсан юм.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү олон аж ахуйн нэгжийг оролцуулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байгааг хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар ч мөн дахин төлөвлөлтөд нэг компани биш, олон компани ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг онцолж байлаа.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2024.11.18 09:03
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ