Түүхий нүүрсийг халж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш утаа мэдэгдэхүйц буурч, нийслэл даяараа хөөрцөглөж, төр, засагтаа талархаж байв. Утаа богино хугацаанд 40 хувь багассан нь ололт болж, дахин дор хаяж арван хувиар багасах боломжтой байсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэвч шинэ дээрээ соохолзоно гэгчээр удалгүй шахмал түлшний хор уршиг мэдэгдэхүйц илэрч, иргэдийн эрүүл мэндэд ч нөлөөлж эхэлсэн.
Ялангуяа цар тахлын үеийн хоёр жилд бүтээгдэхүүний орц тасарч, ямарваа нэг зүйлээр орлуулж байна хэмээн шуугьж байв. Харин мэргэжлийн хүмүүс энэ талаар дуугарч, шүүмжилж эхэллээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н О давхаргын нүүрсний дэгдэмхий 18 хувь байхад Ухаа худагийнх +28 хувийн дэгдэмхий завсрын бүтээгдэхүүний овоолгыг сайжруулсан түлшинд яагаад хэрэглээд байгаа юм бэ гэж асууж байна.
Эрчим хүчний яамныхан “Эрдэнэс Тавантолгой”-гоос энэ талаар асуухад “Манайд тийм бага дэгдэмхийтэй нүүрс байхгүй” гэдэг аж. Үүнээс дэгдэмхий багатай нүүрсээ нууж, зарагдахгүй завсрын бүтээгдэхүүний шахаа хийгээд байгаа юм биш үү гэж хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм. “Энержи ресурс” компани ч Ухаа худгаас шахмал түлшинд чанарын шаардлага хангахгүй мидленг нийлүүлж байна гэх барим тавим мэдээлэл их гардаг. Үнэний ортой байх ч магадлалтай юм.
Тиймээс ойрын хугацаанд угаах болон хагас коксын үйлдвэр барьж, утаагүй түлш үйлдвэрлэх ажлаа яаралтай эхлүүлэхгүй бол Монгол Улсын иргэд хорт утаандаа удаанаар, аажмаар “үхэж” байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ