surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ц.Элбэгдорж БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзлаа

Ц.Элбэгдорж БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өмнөд Солонгос улсын төрийн тэргүүн, гадаад хэргийн сайд нартай уулзаж, Монгол, Солонгосын хамтын ажиллагаа, хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулсан, чухал уулзалтууд хийжээ. 

Тодруулбал, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо өчигдөр /2023.05.30/ "The Elders" байгууллагын удирдагчид чуулж, тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзжээ. "The Elders" нь энх тайван, шударга ёс, хүний эрхийн төлөө хамтран ажилладаг дэлхийн бие даасан удирдагчдын байгууллага юм. Байгууллагыг төлөөлж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун, Ирландын ерөнхийлөгч асан Мэри Робинсон, Норвегийн ерөнхий сайд асан Гро Харлем Брундтланд, Чилийн ерөнхийлөгч асан Рикардо Лагос, Мексикийн ерөнхийлөгч асан Эрнесто Зедилло, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар уулзалтад оролцлоо.

Юн Сук Ёл энэ уулзалтын үеэр тогтвортой энх тайвны төлөөх эрх чөлөөний ач холбогдлыг онцлон, "Ямар ч тохиолдолд эрх чөлөө байхгүй бол амар амгаланг хадгалах боломжгүй. Ард түмнийхээ төлөө эрх чөлөөг хүндэтгэдэг улс бусад орны эрх чөлөөг хүндэтгэж чадна. Өмнөд Солонгос улс эрх чөлөө, хууль дээдлэх ёс, олон улсын хэм хэмжээнд тулгуурласан дипломат харилцаагаа өргөжүүлнэ. Улс орон бүр үндсэрхэг үзлийн эсрэг интернационализмыг баримтлах шаардлагатай" гэж тэр хэлжээ. 

Энэхүү айлчлалыг, тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Юн Сук Ёл нарын уулзалтыг Өмнөд Солонгосын "Yonhap" хэвлэл онцолсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өмнөд Солонгост айлчлах үеэрээ тус улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пётой мөн уулзжээ. Тэд Монгол, БНСУ эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Ц.Элбэгдорж Өмнөд Солонгосын "Чусон Илбу" сонинд ярилцлага өгчээ. Тус сонин Ц.Элбэгдоржийн талаар нийтлэл оруулсан нь тухайн өдөртөө хамгийн их хандалт авсан байна. Уг нийтлэлд Ц.Элбэгдоржийг 2013 оны аравдугаар сард Хойд Солонгост айлчлахдаа Ким Ил Суны нэрэмжит их сургуульд “Дарангуйлал мөнх оршдоггүй” нэртэй лекц уншиж байсныг онцлон дурджээ. Тухайн үед энэ илтгэлийг Хойд Солонгос олон нийтэд ил дэлгээгүй аж.

Энэ жил Монгол Улс болон Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 33 жилийн ой тохиож буй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ талаар хэлэхдээ "Олон Монголчууд Солонгост ирж ажиллаж хөдөлмөрлөн, олж авсан ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо гарааны болон төрөл бүрийн бизнесийг эрхэлж байна. Энэ утгаараа Солонгос бидэнд хамгийн их ач тусаа өгч байгаа улс юм" гэжээ. Мөн тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг Монголд, эрх чөлөөнд онцгой ханддаг удирдагч гэж онцолсон байна.

Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн стратегийн хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ зарлаад байгаа билээ.

Nat'l Assembly speaker meets ex-Mongolian president

Fxao42qaUAEzOhU

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1