surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монгол Улсын шатрын аваргууд тодорлоо

Монгол Улсын шатрын аваргууд тодорлоо

Ховд аймагт зохион байгуулагдсан шатрын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн шигшээ тэмцээн өндөрлөлөө.

Тэмцээний хагас шигшээ шатнаас шалгарсан шилдэг 24 тамирчин нээлттэй, эмэгтэй ангилалд 12 хоногийн турш өрсөлдлөө.

Эрэгтэйчүүдийн 61 дэх удаагийн аваргаар 16 настай, дэлхийн шатрын холбооны мастер М.Амилал, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн аваргаар 52 дугаар сургуулийн тамирчин, спортын дэд мастер Э.Хүслэн 15 нас 4 сартайдаа шалгарчээ.

"Зууны шатар" клубийн тамирчин М.Амилал нэг ч хожигдолгүй 11 өргөөс 8.5 хожил авсан бол дэд мастер Э. Хүслэн 11 өргөөс 7.5 хожилтой коэффицентийн давуугаар аварга боллоо хэмээн Монголын Шатрын Холбооноос мэдээлэв.

ШАТРЫН МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД:

НЭЭЛТТЭЙ АНГИЛАЛ:

  1. Тэргүүн байр: "Элит брэйн" академийн тамирчин, дэлхийн шатрын холбооны мастер М.Амилал
  2. Дэд байр: Өвөрхангай аймаг, "Их заргач" клубийн дасгалжуулагч, их мастер Г.Мөнхгал
  3. Гутгаар байр: Ховд аймаг, "Гэгээн арвай" клубийн тамирчин, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ
  4. Шагналт 4-р байр: Завхан аймаг, "Гэгээн арвай"клубийн тамирчин, олон улсын мастер Г.Амартүвшин
  5. Шагналт 5-р байр: Ховд аймаг, олон улсын хэмжээний мастер С.Чингүүн

ЭМЭГТЭЙ АНГИЛАЛ:

  1. Тэргүүн байр: Төв аймаг, "Хан -Алтай" клуб, 52-р сургуулийн тамирчин, спортын дэд мастер Э.Хүслэн
  2. Дэд байр: "Говь-Алтай" аймаг, "Босоо ноён" клубийн дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Баясгалан
  3. Гутгаар байр: Завхан аймаг, "Гэгээн Арвай" клубийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Энхсаран
  4. Шагналт 4-р байр: Орхон аймаг, "Хангарьд" клубийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул
  5. Шагналт 5-р байр: Өмнөговь аймаг, "Стейниц" Монголын шатрын академи, 31-р сургуулийн тамирчин, спортын дэд мастер Э.Энхрий нар тус тус шалгарлаа.

Тэмцээнийг олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Очоор удирдуулсан баг шүүжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1