surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Т.Тулга Бишкект түрүүллээ

Т.Тулга Бишкект түрүүллээ

Киргизстаны нийслэл Бишкект энэ сарын 1-4-ний өдрүүдэд бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн боллоо.

"Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т. Тулга Бишкекийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлийн өдөр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ.

Тэрбээр Бишкект 1/8 шигшээд Тажикистаны дагестан легионер Абдулмажид Кудиевийг 4:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Уможон Жалоловыг 6:5-аар, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг 8:4-ээр, шигшээ барилдаанд 2021 оны Ослогийн ДАШТ-д хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогсч байсан эзэн орны Алибек Осмоновыг 5:2-оор тус тус ялж алтан медалийн тавцанд зогссон юм.

Т.Тулгын хувьд “Ranking Series” ангиллын тэмцээнээс гурав дахиа алтан медалиа зүүж байгаа нь энэ. Үүнээс өмнө 2022 оны зургадугаар сард Алматыд Болат Турлыханов, энэ жилийн хоёрдугаар сард Хорватад "Загреб Опен"-д түрүүлээд байсан юм.

 

Харин Монголын багийн хамгийн сүүлийн барилдааныг 92 кг-ын жинд "U23" насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн ААШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг хийж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр үдээс өмнө нь шөвгийн наймд Казахстаны Абдиманап Байгенжеевийг 7:1-ээр, хагас шигшээд БНХАУ-ын Жумабай Аергенийг 5:2-оор тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд "Белград-2022" ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Мириани Майсуразед 1:6-гаар ялагдаж үзүүрлэсэн юм. Ийнхүү Монголын бөхчүүд Бишкекийн дэвжээнээс 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 8 медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлэв.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1