УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм.
Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа энэхүү хуулийн төслийг баталбал, олон ахмадын магнай тэнийж, амьдрал ахуй нь бага ч болов дээшилнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна. Тухайлбал, арван жил амьдарсан ахмадуудын нэг нь нас барвал үлдсэн нөгөөхийнх нь тэтгэврийг 20 хувиар нэмэх, тэтгэврийг өвлүүлдэг болох, инфляцтай уялдан хувь хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ, 20-иос дээш жил шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр нэмэх хувийг нэмэгдүүлэх зэргээр нааштай заалтууд оруулж ирж байгаа юм.
Хамгийн гол нь Б.Пүрэвдорж гишүүний өргөн барьсан тэтгэврийг долоо бус таван жилийн дундажаар тооцон олгох хуулийн төслийг ч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсан найруулгын төсөлд ч хамтатган оруулж иржээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг баталбал долоо биш таван жилээр тэтгэвэр тогтоодог болно. Ингэснээр 2019 оноос хойш долоон жилийн дундажаар тэтгэврээ тогтоолгосон 48000 ахмадын тэтгэврийг нөхөн олгоно. Үүнд, 60,4 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангаас олгуулах замаар шийдэх боломжтой гэж тооцож байгаа” гэв.
Хамгийн гол нь уг хуулийг баталснаар ахмадууд тэтгэврээ урьдчилан авдаг боломжийг бүрдүүлж, эрүүл мэнд, орон байрны урьдчилгаа зэрэгт зарцуулах боломжтой болох юм байна. Өнөөдрийн байдлаар 474,3 мянган ахмад тэтгэвэр авдаг аж.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ