surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Буруу номтон буюу Төв гандантэгчилэн хийдийн ялзрал 150 гаруй хүүхдийн эрхийг зөрчиж байна

Буруу номтон буюу Төв гандантэгчилэн хийдийн ялзрал 150 гаруй хүүхдийн эрхийг зөрчиж байна

Монголд үйл ажиллагаа явуулж буй төрөл бүрийн шашны сүм хийдүүд дунд хамгийн томдоо тооцогдох Төв гандан тэгчилэн хийд. Хоёр зууны турш бурханд итгэсэн Монголчууд босгын элэгдтэл чуулсан газар.  
1838 онд Тавдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар Их хот мандалын сүм байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байдаг.
Бурхан номын газар  хэмээн ихэд дээдэлж ирсэн Төв гандантэгчилэн хийдэд сүүлийн үед хүчирхийллийн хэрэг гаарч байна. Өөрөөр хэлбэл бурхны номын газартаа нүгэл үйлдэж суугаа орхимжтой хүмүүсийн тоо олширсон. 
    ФАКТ 1 : 15 НАСТАЙ ОХИНД ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ЛАМ     
Засал хийх нэрийдлээр насанд хүрээгүй 15 настай хүүхдэд Ө гэгч лам бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг 2022 оны наймдугаар сарын 17 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн байдаг.  Шүүгдэгч Ө-г гэм буруутайд тооцож, 10 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн түүнчлэн хохирогч охины бэлгийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн үйлдлээ гүйцэлдүүлсэн автомашиныг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.
Засал хийх нэрийдлээр хүчирхийлэл үйлдсэн тохиолдлууд өөр олон бий.
    ФАКТ 2 : ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОВ       
Төв гандантэгчилэн хийдийн хамба лам З.Санждорж 2022 оны зургаадугаар сард хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож, хэсэг нохой шуугиулаад нам дарагдсан. Хамгийн сонирхолтой нь З.Санждорж нэр холбогдсон даруйдаа буюу тус оны зургаадугаар сард  хэвлэлийн хурал зарлан мэдээлэл өгсөн. 
Хамба лам З.Санждоржийн хэвлэлийн хурлын үеэр гурван ноцтой өгүүлбэр хэлсэн нь өнөөдрийн хүчирхийллийн хэрэг Төв гандантэгчилэн хийдэд гаарсныг нотолж байна гэсэн хардалт дагуулж байна.


НО 1 : Газрын наймаа, олон булхайгаа Д.Чойжамц халхлахын тулд ингэж байна. Хамба ламын үйлдсэн хэргүүд, газрын наймааны хажууд “Сахал” Эрдэнэбилэгийн хэрэг юу ч биш.
НО 2: Үүрээр 04,00 цагт Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Д.Чойжамцтай уулзан, “Налиндарын хийд” байгуулахаар болсон
НО 3: Хамба лам Чойжамц намайг удаа дараа хүчирхийллийн хэргээр гүтгэн гүжирдэж байна.

Дээрхи гурван ноцтой мэдээллээс харахад Төв Гандантэгчилэн хийдийн арц хүж үнэртсэн заалнаас олон хууль бус хэргүүд үйлдэж, үйлдсэн хэрэг нь гаардаг ажээ.  Хамба лам нарын хоорондын үзэл суртал, байр суурийн төлөөх тэмцлээс бид тус ганданд газрын наймаа, хүчирхийллийн хэргүүд гарч байсныг мэдэж авлаа.  Дээрхи хэрэг хаана хэрхэн очиж жаргасан нь өдгөө анхаарал татаж байна.

Commentator З.Санждорж хамба - YouTube
      ФАКТ 3 : ЭНЭТХЭГ ЯВАХЫН ТУЛД ЧИ ГОМО БОЛОХ ЁСТОЙ          
Өдгөө олон нийтийг цочроогоод буй Төв гандантэгчилэн хийдийн  хүчирхийлэл үйлдсэн хэрэг лам хөвгүүд хүчирхийллийн хохирогч болсны хэд дэхь тохиолдол байсныг хэлэхэд хэцүү.  Магадгүй хэдэн арван жилийн өмнөөс ч тус ганданд хүчингийн хар сүүдэр татсан байж болзошгүй. Ил болсон цөөхөн жишээнээс харахад тус байгууллагад хууль бус үйлдлүүд, хүчирхийлэл гардаг болох нь харагдаж байна. 
Хамгийн ноцтой нь энэ газрын орхимжтой хөвгүүдэд сурах боловсрох тохилог тав тухтай орчин гэж байхгүй. Ерөнхий Боловсролын сургууль нь нурахаас холгүй болчихсон. Боловсролын яамдаа Гандангийн сурагчид гэж гологдоод, Гандантэгчилэн хийддээ Боловсролын яамны харж хандах ёстой сурагчид гэж жийгдээд сурах эрхээр хомс 150 гаруй хүүхдүүд төв ганданд аж төрж байна. 
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2020 онд өөрийн твиттер хуудастаа “Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 90 хувь нь лам, бөөгөөр явдаг. 10 хувь нь л мэргэжлийн байгууллагад ханддаг.” Гэж жиргэжээ. Гэвч тэр энэ үгнийхээ хариуд гурван жил тэдгээр бяцхан хүүхдийн төлөө ганц ажил сэтгэсэн үү гэвэл үлгэрийн далай. 


Удам дамжсан лам болгох хүсэл сонирхолтой, мухар сүсэг бишрэлийн золиос хүүхэд байсаар ирлээ. Түүнчлэн хүүгээ, хөвгүүдээ Энэтхэг явуулж, сайн лам болгох гэсэн олон арван эцэг эх байдаг. Гэвч хөшигний ард орхимжтой хөвгүүд, хатсан талх, үмх махаар хоол хийж, өт, жоом гүйлдсэн хуучин тууринд аж төрцгөөж байна. Эцэг эх үүнийг хүсдэггүй. Үүний төлөө хөвгүүдийнхээ хүсэл мөрөөдлийг зольдоггүй байгаасай.


ХҮҮХЭД БҮХЭН МӨРӨӨДӨЛТЭЙ. МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ, ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ СУРЧ БОЛОВСРОХ, ЭРҮҮЛ САРУУЛ БАЙХ ЭРХТЭЙ. ТӨВ ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙДИЙН ОДООГИЙН БАГАЧУУЛ БОЛООД ДАРАА ДАРААГИЙН ЭЛСЭГЧ ХӨВГҮҮДЭД Ч СУРАХ ТОХИЛОГ ТАВ ТУХТАЙ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1