Барилгын үндсэн түүхий эд болох арматур үйлдвэрлэгч ганц том үйлдвэрийнхээ захирлаар ам л ангайвал шийдэлгүй зовлон тоочдог поп нөхөр аваачаад тавьчихдаг сошиалд суурилж улсын бодлогоо хэрэгжүүлдэг улс манайхаас өөр хаана ч байхгүй. Гурван жилийн өмнө 230 мянган тонн арматур импортлож байсан ч өдгөө 400 мянга болтлоо өсч төмөрлөгийн үйлдвэргүй улс шиг хөлөө олохгүй дэнчигнэж байна.
Цар тахлын үед барилгын материалын хомсдолд орж, арматур төмөр хийцийн үнэ 81 хувиар өсч орон сууцны үнэ тэнгэрт хадсан. Уг нь арматур, төмөр хийцийг Монгол Улс дотооддоо хангах бүрэн нөөц бололцоотой гэдэг ч стратегийн хамгийн чухал, том үйлдвэрүүдээ улстөрийн өгөө аваанаас өөрийг боддоггүй попчдод атгуулаад хазгай гишгэсэн.
Монгол Улс гангийн үйлдвэртэй болох гэж эртнээсээ зорьсон. Суурь нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр юм.
Концессийн гэрээгээр хувийн эзэмшилд шилжсэн үйлдвэрийг төр мэдэлдээ аваад зогсохгүй, “Монгол ган” цогцолбор барьж импортын арматурын 50 хувийг орлоно хэмээн баярлам мэдэгдэл хийж байсан ч өдгөө импортын арматур орлох байтугай үйлдвэр нь өөрөө байх уу, үгүйдээ тулчихаад байна.
Өнгөрсөн хугацаанд гурван ч дарга солигдож, тэр бүрт халаа сэлгээ хийгдэв.
Эхлээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Цэнгэлийг үйлдвэрийн түр орлон гүйцэтгэгчээр томилж буруудаад засч байна гэх нэрийдлээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболдыг томилсон. Харамсалтай нь, УИХ-ын дарга Г.Занданшатарын “нэрийн хуудас” гэгддэг А.Ариунболд очсон даруйдаа үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудыг хоморголон халсан гэх бөгөөд, үүнээс нь болж үйлдвэр тэг зогсолт хийхдээ хүрсэн.
Үүний дараа дарга Н.Энхбаярынхаа эсрэг ажиллаж, МАХН-ыг МАН-д нэгтгэх “их гавьяаг”-г байгуулсан гэгддэг Г.Дугаржавыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар томилсон нь энэ Засгийн газрын алдаа байв.
“Ганц хүн бүгдийг мэддэг, шийдвэр гаргадаг, томилдог нам хол явахгүй юм байна. МАН, МАХН нэгдэх талаар бүх шатанд ярьж, бараг шийдвэр гарчихаад байхад асуудал орвонгоороо эргэсэн. Тиймээс намаасаа гарахаар шийдлээ” хэмээн мэдэгдэж явсан энэ эрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ашиг сонирхлын зөрчилтэй гээд эрс эсэргүүцэж байсныг Засгийн газар анзаарч сонсохыг хүсээгүй.
Өнгөрөгч оны аравдугаар сараас эхлэн үйлдвэрийн захирлаар ажилласан түүнээс бүтээн байгуулалт, ажилчдын сул зогсолт, цалин хангамжийн талаар асуух бүрт шийдэл, төлөвлөлт ярихын оронд өмнийн өмнөх зовлонгоо тоочсоор суудаг нь гишүүдийн бухимдлыг төрүүлдэг.
Түүний гарт энэ үйлдвэр аль хүртэл тэсэх бол… Бодох, даруй шийдэх л асуудал?!
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд олон бохирын араас ангуучилж буй ч зэрэгцээд өөрсдөө алдаа гаргаж байна. Улсын өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудын ажлын туршлага, арга барил, менежментэд анхаарахгүй бол, даргыг дараагийн улстөрчөөр сольсоор байх юм бол өнөөдрийн ил хулгай маргааш далдын далд хэлбэрт шилжээд зогсохгүй, тун удахгүй томоохон үйлдвэрүүдийнхээ амь амьсгалыг нэгмөр тасчин хаях вий
Н.Учрал : Эмч нар И-Монголиа ашиглан жор бичнэ
2024.11.11 08:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ