X БОГДЫН АСУУДЛААР ТУСГААР УЛСЫН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛНЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хоёрдахь удаагаа албан ёсоор айлчилна. Тэрээр өмнө нь 2022 оны хоёр сард Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж байсан. Харин энэ удаагийн айлчлалаараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс гадна тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзах юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ажлын таван өдөр тус улсад саатахаар төлөвлөжээ.
Айлчлалын талаар яригдаж буй мэдээллүүдээс та бүхэнд хүргэж байна.
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг өсгөх,
Хятадын иннавоцийн хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудаар орох,
Төлөлтийн асуудал нь сөхөгдвөл Төв банкны валютын нөөцөд нэлээд жин дарах 15 тэрбум юанийн своп хэлцлийг дахин сунгах,
X богдын асуудлаар тусгаар улсын байр сууриа илэрхийлэх зэрэг чухал асуудлууд хөндөн ярина гэгдэж буй.
Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Хангиийн чиглэл дэх төмөр замын гарцуудаа нарийн царигаар холбох асуудлыг түргэвчлэх,
Үүн дээр саяхан айлчлаад буцсан Францын Ерөнхийлөгч Э.Макроны Зүүн-Азид хийсэн айлчлал давхар холбогдож буй. Францын амбиц нь, өөрийн улсын технологиор Хятадад атомын цахилгаан станцууд барих, үүндээ Монгол Улсыг шар нунтаг нийлүүлэгч түүхий эдийн орноор харж буй олон улсын шинжээчид онцолж байна.
УИХ-ын намрын чуулганаар Францын "Орано" групптэй 8 тэрбум ам.доллар орчимд яригдах хөрөнгө оруулалтын гэрээ зурагдахаар эдүгээ бэлтгэл ажил нь эхлээд байгаа ажээ. Оюутолгойн гэрээний дараад тооцогдох эл том гэрээний өмнө Францын шар нунтагийн асуудлаарх хамтын ажиллагаатай оронд нь манай улсын Ерөнхий сайд айлчлахаар товлогдоод байна.
Нөгөө талд өнгөрөгч тавдугаар сард ОХУ саяхан Владивосток боомтыг БНХАУ дотоодын ачаа тээвэртээ ашиглаж, нэрийг нь солих шийдвэр хүртэл гарсан. БНХАУ-ын зүгээс ОХУ-тай ийм нэгдмэл харилцаанд хүрэхийн зэрэгцээ тэдний холбооноос гарсан Төв Азийн улсуудтай тусгайлсан уулзалтууд хийж, Зүүн Ази руу анхаарлаа хандуулаад байна.
НОРИНКА, ЧАЛКО ТЭРГҮҮТЭЙ КОМПАНИУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙХ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖИЛД ТЭРЭЭР ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙГАА ТАЛААР ЭХ СУРВАЛЖ МЭДЭЭЛЖ БАЙНА.
Дэлхий дахиныг хамарсан Хятадын алдарт зэвсгийн компани Монгол улсад тэр дундаа Эрдэнэс Тавантолгойд нүүрс олборлохоор Монгол улсын ҮАБЗ-тэй оффтэйк гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахад тухайн үеийн УУХҮЯ-ны сайд асан, одоогийн Хотын захирагч Д.Сумъяабазар зүтгүүлсэн гэдэг. Монгол улс зэвсгийн компанид олборлолт хийх эрх олгож, цаашлаад байгуулсан оффтэйк гэрээгээ одоог хүртэл ил болгоогүй нь олны анхаарал татдаг. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Норинко компаний эзэдтэй уулзалт зохион байгуулж, муу нэртэй луу унжсан тус компаний Монгол дахь байр суурийн талаар хэлэлцэх аж.
Ерөнхий сайдын энэ удаагийн уулзалтын нэгэн том үйл ажиллагаа нь Норинко, Чалко зэрэг томоохон компаниудтай уулзалт зохион байгуулна. Үүгээрээ ирэх жилүүдэд Монгол улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх уул уурхайн бүтээн байгуулалтын арга хэмжээнүүдэд БНХАУ-ын нэр нөлөө бүхий компаниудыг томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа ажээ.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо