Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Ц.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгогддог болгох үүрэг авлаа.
E-business системд одоогийн байдлаар 17,500 хэрэглэгч бүртгэгдсэн бөгөөд 14,960 үйлчилгээний хүсэлтийг хүлээн авсан. Үүнээс 5,916 нь хуулийн этгээдийн нэр авах хүсэлт ирүүлсэн. Системд 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн нь цахимаар хүсэлтүүдийг авч байна гэсэн үг. Зөвшөөрлийн хуулийн дагуу 360 зөвшөөрөл байх ёстой. Эрх сунгах, түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах нь үйлчилгээнд хамрагддаг.
Зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа цахимаар компанийн нэрийг уншуулж, тоон гарын үсгээ уншуулан илгээхэд шуудангийн хаягаар гэрт нь үнэт цаас хэлбэрээр ирдэг. Цаасан баримтыг эх хувь болгодог. Энэ байдлыг болиулж, QR кодоо уншуулаад болох ажил гэж иргэд хэлдэг ч хуульд зөвшөөрлийг заавал бичгийн хэлбэрээр өгнө гээд заачихсан. Компанийн үйл ажиллагааны чиглэл, УЗ-ийн нэрсийг өөрчлөхөд заавал өөрийн биеэр очдог. Эдгээр хүндрэлийг арилгахын тулд цахим болгоно. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар болж байна" хэмээн мэдээллээ.
Өөрөөр хэлбэл зөвшөөрөл авахын тулд цахимаар хүсэлт QR кодоо уншуулаад авдаг болох эрх зүйн шинэчлэлийг хийнэ. 120 хуульд өөрчлөлт оруулна.
Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж чадвал иргэд хурдан хугацаанд авах боломжтой болно. Үйл ажиллагаа явуулахын тулд тоног төхөөрөмжөө авах зэргээр хөрөнгө оруулалт хийж байж зөвшөөрлийн хүсэлт гаргадаг. Зөвшөөрөл өгөх эсэх нь эргэлзээтэй байгаа нь иргэдэд болон ААН-үүдэд хүндрэл учруулдаг. Ийм учраас хүний оролцоогүйгээр цахим болгоно. Наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрөл цахимжина" хэмээн мэдээлэв.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй