Эрүүл мэндийн яам өнгөрсөн 2022 онд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Монгол улсад эмчлэгдэх боломжгүй байсан оношийн дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д нэвтрүүлж нутагшуулах шатандаа явж байна.
1.Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ
Үүнд цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээ зэргийг УНТЭ-ийн Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Зүрх судасны төвүүд дээр төвлөрүүлэн хийж эхэлсэн бөгөөд эмч мэргэжилтнүүдийг бодлогоор Франц, БНСУ-д суралцуулж, АНУ, Япон, БНСУ-ын мэргэжлийн багуудын алсын зайн дэмжлэгтэйгээр хийж эхэлсэн.
Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд 2021 онд ЭМЯ-наас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмчилгээний ариун орчин нөхцлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтад зарцуулсан бол 600 сая төгрөгөөр өндөр хүчин чадалтай лабораторийн NGS технологийг нэвтрүүлсэн.
2.Хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээ
Монголд эмчлэгдэх боломжгүй байсан хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээг нэвтрүүлэхийн тулд УНТЭ-ийн Зүрх судасны төвд хөрөнгө оруулалтаар Би-план ангиографийн аппарат, ЭКМО аппаратуудыг шийдвэрлэж, эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад дунд болон богино хугацааны сургалтад системтэйгээр суралцуулсны үр дүнд дөрвөн тохиолдлыг амжилттай хийгээд байна.
3.Дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал,
4.Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал,
5.Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслууд
Дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслуудыг ЭХЭМҮТ-д нэвтрүүллээ. Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээг нэвтрүүлэхийн тулд эх барихын хоёр эмч, ургийн мэдээгүйжүүлэг буюу гэдсэнд байгаа урагт мэдээгүйжүүлэг хийх хоёр унтуулгын эмч нарыг Япон улсад сургасан юм.
Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс заслыг нэвтрүүлэхдээ хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, цээжний хөндийн мэс заслын тасгийг тусад байгуулсан.
Мөн нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс заслыг 5 хүүхдэд амжилттай хийгээд байна.
6.Тархи, нугасны хавдрын стериотактик туяа эмчилгээ
Тархи, нугасны хавдрын стериотактик туяа эмчилгээг ХСҮТ-д хийж эхэлсэн бөгөөд энэ чиглэлийн эмч нарыг сургах, тоног төхөөрөмжийн хангалтыг ЭМЯ-ны зүгээс шийдвэрлэн ажиллаа.
Эрүүл мэндийн яам нь Монгол улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчний тоог бууруулах, гадаадад урсах мөнгөний зардлыг багасгах, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсэх санхүүгийн хүндрэлээс сэргийлэх бодлогыг баримтлан шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, хүний нөөцийг бэлтгэн нэмэгдүүлснээр “Монголд эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалт”-аас 6 өвчнийг эх орондоо эмчлэх боломжтой болсон.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна