Орон нутагт мал хулгайлахад ашигласан автомашины үнийг хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулсан тухай шүүхийн шийдвэрийн талаар хуулийн байгууллагаас мэдээллээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч П.Гандолгор "Аймгийн Прокурорын газраас Ж, Т нарыг бүлэглэн тус аймгийн Х сумын нутаг А гэх газар 2021 оны 09 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө П-н дөрвөн үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Ж, Т нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон. Уг тээврийн хэрэгсэл нь Ж, Т нарын эзэмшлийнх биш, саахалт айлын хүнийхээ тээврийн хэрэгслийг унаж явсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг шинжээч 8,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Анхан шатны шүүхээс Ж, Т нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Ж-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Т-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж тэднээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8,000,000 төгрөгийг хурааж, улсын орлого болголоо" гэв.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ