surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Эр хүн болсон ламхай

Эр хүн болсон ламхай

185 жилийн түүхт Гандантэгчинлэн хийдийн лам нар нэгэндээ хүчирхийлэл үйлдсэн талаарх мэдээлэл олон нийтийг цочирдуулаад буй. Тэгвэл тус хийдэд лам болохын хүсэлдээ хөтлөгдөн шавилан суугаад хоёр сар болсон 13 настай хүү орой бүр хүчирхийлүүлдэг талаараа ээждээ ярьснаар энэ бүх нууц задрав.

Мөрийг мөшгөе гэвэл хүү анх энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс Гандантэгчинлэн хийдийн ламхай нарын дотуур байранд суух болжээ. Ээж нь оройдоо ирж амьдарлдаг подвдлыг нь цэвэрлэдэг байх үед ч хүчирхийллийн шинжтэй элдэв үйлдэлүүд ажиглагддаг байжээ. Тухайлбал, гэгээн цагаан өдрөөр орондоо оруулан дээрээс нь дарж чарлуулдаг, хэлээрээ нүүр ам, чихийг нь долоох зэрэг тоглож байна гэхэд хэтийдсэн гажиг үйлдэлүүд анзаарч лам багш нарт хандахад ойшоож тоогоогүй талаар ярьж байлаа. Энэтхэгт очихын тулд гомо болох ёстой гэж хүүг сэнхрүүлжээ. Номоо цээжилсэнгүй гэж зоддог багшаасаа айсан хүү энэ талаар хэнд ч хэлээгүй байна. “Удахгүй чи дасчихна аа” гэж хүчирхийлэгч нь ятгасан ч байх шиг. Эмэгтэй хүүхэд хүчирхийлэлд өртжээ гэвэл нийгмээрээ хараан зүхэж хошуурцгаадаг атлаа эрэгтэй хүүхэд ийм асуудалтай холбогдоход ажин түжин байсаар мартацгаадаг билээ. Үүнтэй холбоотой хэрэг гэвэл өнгөрсөн хавар ээжийнхээ хамтран амьдрагчид ухаан алдталаа зодуулж хугацаа алдаж эмнэлэгийн тусламж авсан хүүгийн шүүх эмнэлэгийн шинэжилгээ урагдалтай гарсан. Энэ талаар одоо хэн ч ярьдаггүй, бүгд мартацгаасан.

Хүүг дотуур байранд орсон эхний долоо хоногоос л банди шуумарын дүрмээр өвөрт нь орж, оролддог байсан байна. Өдөж байж өвөрт оров гэдэг байхад лам нарыг өдөх ч шаардлага байсангүй. Өөрсдөө гүйгээд ирдэг аж. Орой бүр ор луу нь орж ирэн бэлэг эрхтэнийг нь тэмтэрч, өөрийнхийгөө хийн өвтгөдөг байжээ. Ээж нь хэвлэлд хандсан хойно хүүг “ээж рүүгээ залга, гэртээ харь. Зайл” гэж ууртайгаар хөөсөн байна. Ээжийн ярилцлага цахим орчинд нэлээн тархан шуугиад эхэлсэн хойно Гандантэгчинлэн хийдээс энэ сарын 23-нд хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийв. Тавиад минут үргэлжилсэн хэвлэлийн бага хурал эхлэлээсээ төгсгөл хүртэл хийд болон шашин номынхон өөрсдийн нэр нүүрээ хамгаалсан, хохирогч байж болзошгүй хүүгийн талаар болон авсан хариу арга хэмжээ мөн цаашид ийм далд хүчирхийлэл үйлдэгдэх вий гэх хандлага огтоос байсангүй. Эхлэлээсээ төгсгөл хүртэл үл үзэгдэх бамбайгаар өөрсдийгөө хамгаалсаар дуусав. Хүүгийн бэлгийн болоод сэтгэл зүй, бие махбодийн хүчирхийллийн талаар дурссан ч үгүй. 

Гандантэгчинлэн хийдийн Цорж лам Б.Чойжилсүрэн, “монголын бурханы шашинд олон сахил санваар бий. Хамгийн доод хэлбэрийн гэнэн сахил хүртсэн лам эхнэртэй байж болно. Зөвхөн эхнэртэйгээ хурьцал үйлдэж болно. Бөгс хийгээд ам тэргүүтэнд хийж болохгүй. Энэ бол гаж үзэгдэл” хэмээн ламбугай эхнэртэйгээ хэрхэн хурьцадагаа ч нарийн детальчлан тайлбарлаж өгөв. Мөн 1937 онтой адил биднийг нийтээр нь хэлмэгдүүлж байна гэж айлын эрх охин шиг хошуу дэвсэв. Чухамдаа УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилсан “Мөрийг мөшгөе” аяныг хэлж буй хэрэг.

Төр нь шашинаа хүндэлж, шашин нь төрөө дээдэлж явна гэсэн үндсэн хуулийн заалтын горыг одоо харж болно. Төр нь шашинаа анзаарч анхаардаггүй шиг лам багш нь шавиа хаана юу хийж яваа, хэнийг яаж дэглэж буйг ч мэдэхгүй байна. Шашины ямар нэг үйл ажиллагаанд төрөөс хараа хяналт тавьдаггүй, хүүхдийн эрхийн мэдрэмжгүй байдлыг харлаа. ХЭҮК-оос жилдээ ганц удаа ирж хяналт шалгалт хийдэг ч плита шалтай, хүйтэн подволд амьдарч байгааг мэдээгүй аж. Нэг ч удаа хамраа цухуйлгаж үзээгүй байна. Ниргэсэн хойно нь хашгирна гэгчээр “одоо шалгая”, “ахиад ийм юм гаргахгүйн төлөө ажиллая” гэсэн тайлбартай ажлаа хэр чанартай хийдгийг ч харлаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1