Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 46 хоног болж, 257 оролцогчийг хамруулж зургааадугаар сарын 21-нд дууссан билээ.
Дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлсэн эл шүүх хуралдаан хоёр сар дөрвөн хоногийн дараа үүдээ хаалаа. Шүүгч 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн дүгнэлт шийдвэрийг өнөөдөр /2023.06.26/ 14.00 цагт танилцуулна.
Хуралдааны төгсгөлд иргэдийн төлөөлөгчид Н.Алтанхуяг, Б.Санжмятав тэргүүтэй дараах шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцох санал гаргасан .
Харин уг хэрэгт нэр холбогдсон дөрвөн УИХ-ын гишүүнийг дараах зүйл заалтаар яллаад байгаа билээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙГ:
Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах заалтаар яллагдагчаар татсан.
Нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жилээр хорих ялаар шийтгэх заалттай.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИНГ:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг, 3.2.1 дэх хэсэг, 3.3.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан.
Нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГИЙГ:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, 3.2.1,3 мөн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан.
Нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.
УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГИЙГ:
Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйд ангиудаар ялласан.
22.4.2 нийтийн албан тушаалтан хахууль авах: Нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих.
22.10.2 үндэслэлгүйгээр хөрөнгөжих: үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.
Тэдний тухайд шүүхээс гэм буруутай гэж зарлагдсан тохиолдолд УЕП УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирэх процесс өрнөх юм.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн