Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбоотойгоор бөхийн барилдааны дүрмийн талаар өнөөдөр /2023.06.26/ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.
Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:
-Үндэсний бөхийн холбооноос зарим ташаа мэдээлэл өгснийг залруулж мэдээлэл хийнэ. 20 хүрэхгүй хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Холбогдох дүрэм журамд өөрчлөлт орох асуудал яригдаж байна. Бөхийн ам авахтай холбоотой дүрмийн өөрчлөлт орж байгаа. Түрүү жил ам авахтай холбоотой асуудал дээр программ хангамж бэлдсэн. Харилцаа холбооны хэрэгсэл ашигласан нь наадамчдыг бухимдуулж, хардалт сэрдэлт дагасан. Аварга цолтой бөх доод бөхчүүдээсээ хэнийг ч авч болно. Ам авах дээр бөхчүүд тохироо хийгээд байна гэхчлэн асуудал их яригддаг тул бөх нь өөрөө амаа сонгож байгааг дэлгэцээр цацаж, олон нийтэд харуулна. Ам авах мөчид гар утсаар ярих зэргийг хориглоно. Хэрвээ зөрчвөл бөхийн хорио цээрт заасны дагуу арга хэмжээ авна.
4+1 гэсэн цаг хугацаан дээр амжиж бөхөө ам авахгүй бол хойшлуулна. Ам авахгүй хойшлуулаад байдаг нь дохио ирэхийг хүлээгээд сууж байдаг гэсэн зүйлээс сэргийлж байгаа юм. Гэхдээ ам авах нь хойшлох нь сонголт буурч байна гэж ойлгох хэрэгтэй.
Бөхийн цол дуудах асуудал байгаа. Бөхчүүдийг харьяалагдах спортын хороо, нутаг усныхаа нэр, цол, нэг л ивээн тэтгэгчээр дуудуулах шаардлага тавина. Зарим бөх гурван ч ивээн тэтгэгчийн нэр дуудуулдаг. Төрийн наадам болж байгаа учраас зүй зохистой байх үүднээс ийм өөрчлөлт хийж байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар оруулж эцэслэнэ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн