БОАЖЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Буйр нуурын мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгааг мэдээллээ.
"Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг.
Эдгээр загаснаас зөвхөн мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна. Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүсжээ.
Нуурын хорогдсон загас ихээр гарсан хэсгээс буюу "Долоон-Од" амралт болон Онцгой байдлын амралт орчмын ус хөрснөөс микробиологийн дээж авахад 1 грамм хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylococcus aereus илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.
Цаашид шинжилгээний эцсийн хариу гартал тандалт хийх, үхсэн, устгасан загасыг бүртгэх, дээж авах, шинжилгээг үргэлжлүүлэх, нуурын усан дахь микробиологийн бохирдол их байгаа тул уух, усанд орохыг хориглох, тухайн бүсийн тэжээвэр амьтан, нохойг байнгын уяатай байлгах, үхсэн өвчилсөн загас идэх, зөөвөрлөхөөс сэргийлэх, нуур орчмын мал, амьтдад эмнэл зүйн шинж тэмдэг илэрч буй эсэхийг тандах, нуур орчимд нутаглаж байгаа иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллахыг чиглэл болгоод байна" хэмээн БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын дарга Ц.Уранчимэг хэллээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2024.11.18 09:03
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо