Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т учирсан хохирлыг өнөөдрийг хүртэл нөхөн төлүүлээгүй, эзэн холбогдогч Д.Эрдэнэбилэг нь хилээр гарсантай холбоотойгоор Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын даргын зөвөлөх Ү.Амарбат: Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан 2019 оноос, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Цемент шохойн үйлдвэртэй холбоотой маргааныг 2020 оноос эхлэн шалгаж байна. АТГ 2022 оны 12 дугаар сарын 18-нд тус хэргүүдийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Д.Эрдэнэбилэгийг Сингапурт эмчлүүлэх шаардлагатай тул хилийн хоригийг нь цуцалж өгөх хүсэлтийг түүний өмгөөлөгч нарыг зүгээс шүүхэд гаргасан. Гэвч тус хүсэлтийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болох бидэнд огт мэдэгдэлгүй, гурван тэрбум төгрөгийн барьцаа авч Сингапур руу 14 хоногийн хугацаагаар явах боломжийг олгосон. Энэ оны хоёрдугаар сарын 9-нд явсан Д.Эрдэнэбилэг өнөөдрийг хүртэл Монгол руу буцаж ирээгүй.
Хэргийн гол яллагдагч байхгүй учир хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Эрдэнэтийн 49 хувь дээр 4 их наядын хохирол, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2.8 их наядын хохирол, .Цемент шохой хөтөл дээр 300 тэрбумын хохиролтой нийт 7 их наядын хохиролтой хэргийн яллагдагчийг хилээр гаргаад явуулсан. Шүүх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй гэж үзэж байгаа учир өнөөдөр бид АТГ-т гурван хүсэлт гаргаж байна. Үүнд
Нэгдүгээрт, энэ хэргийг шийдвэрлэсэн СБД-ийн Эрүүгийн хэргийн шүүгчийг шалгах.
Хоёрдугаарт, энэ хэрэг 21 холбогдогч, хоёр хуулийн этгээдтэй. Бусад 21 хүнтэй холбоотойгоор шүүх таслан сэргийлэх ямар арга хэмжээ авсан мэдээллийг өгөх.
Гуравдугаарт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хохирлууд үүсэж байна. Иймээс хохирол тооцож өгөх хүсэлтийг гаргаж байна гэлээ.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ