surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ирэх долоодугаар сарын эхээр нийт нутгаар сэрүүвтэр байна

Ирэх долоодугаар сарын эхээр нийт нутгаар сэрүүвтэр байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Ирэх сард баруун болон говийн бүс нутгийн ихэнх хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байна. Хэт халалт болж, хуурайшилт их байх тул нийт малчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс нарших зэрэг халуунаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орно. Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байна. Сарын эхний арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1– 4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Эхний арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох магадлалтай.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 

Ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарсан. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу бороо орно. Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1–3°С–аар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно. Сарын эхний болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1–3°С– аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Эхний арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байн. Хур тунадас Өмнөговь, Дорноговийн нийт нутаг, Дундговь, Говьсүмбэрийн зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Сарын нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1