Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын долдугаар сарын хуваарь гарчээ. Уг хуваарьт зарим тэтгэвэр, тэтгэмжийг хоёр удаа олгохоор тусгагдсан байна.
ХХҮЕГ-ын дарга Т.Бадрахбаяраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар онцолж тодруулахад "Наадмаар олон хоног амрах учир долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно. Зарим хүүхдийн данс хаагдсан, мэдээлэл нь зөрсөн, шинээр төрсөн хүүхэд хүсэлт гаргаад мэдээлэл нь баталгаажаагүй байснаас хүүхдийн мөнгө олголтоос үлддэг. Иймээс долдугаар сарын 20-нд нөхөн болон дахин олголт хийгдэх юм.
Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 6-нд мэдээлэл нь бүртгэгдсэн бүх хүүхдийн мөнгийг олгоно. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн мөнгийг ч олгоно, эдгээр хүүхэд өмнө нь авч байсан болохоор хүсэлт гаргах шаардлагагүй юм.
Хасагдсан 9%-ийн мөнгийг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн тооцож, нэг хүүхдийн 700,000 төгрөгийг данс руу нь шилжүүлнэ. Мөнгөн тэтгэмжээс хасагдсан 110,000 гаруй хүүхэд бий.
Шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг ehalamj.mnn, E-mongolia.mn системээр бүртгэж байгаа юм.
2023 оны долдугаар сарын 6-нд Монгол Улсын нийт 1.2 сая хүүхдэд буюу 100%-д мөнгөн тэтгэмж олгоно" гэв.
Гэхдээ жишээлбэл долдугаар сарын 4-нд мөн наадмын өдрүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргавал долдугаар сарын 20-нд олгох юм хэмээн тайлбарлалаа.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн